Бүх Хятадын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээсэн байдал идэвхтэй ахиц хийв

Уртнасан 2020-02-20 11:03:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч 19-нд Төрийн зөвлөлийн нэгдсэн тогтоон барих, сэргийлэх механизмын Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, бүх Хятадын хэмжээнд үйлдвэрлэлээ сэргээх ажил идэвхтэй ахиц хийж байна гэжээ. Холбогдох байгууллагын албан тушаалтан хэлсэн үгэндээ, арга бүхнийг сүвэгчлэн чухал компаниуд үйлдвэрлэлээ сэргээн, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэхийг ахиулан, олон арга хэмжээ хэрэгжүүлж, жижиг дунд компани нэгжүүд ажлын байраа тогтвортой болгох, буцаан олгох нөхцөл шаардлагыг өргөтгөнө гэж онолцжээ.

Өдөө, Гуандүн, Жянсү, Шанхай зэрэг зарим хүчирхэг муж хотын жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 20 сая юаниас дээших компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 50 хувиас давав. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос хяналт тавьж буй үр тариа, хүнсний тос үйлдвэрлэгч гол гол 37 компаниудын 36 нь үйлдвэрлэлээ сэргээж, өнгөт металлын салбарын гол чухал компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувьд хүрч, түүхий нефть цэвэршүүлэгч аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 60 хувиас дадав. Гэтэл, үйлдвэрлэлээ сэргээх явцад, жижиг дунд компани, бичил жижиг компаниудад зарим асуудал тулгарч байна. Үүнд холбогдуулан Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Үйл ажиллагааны товчооны хоёрдугаар зэрэглэлийн байцаагч Тан Шиминь хэлэхдээ, хууль тогтоолыг мөрдөх, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд зүй зохистой, үр бүтэмжтэй тогтоон барих, сэргийлэхийн үндэс суурийн дагуу үйлдвэрлэлийг сэргээхийг ахиулна гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Ажилтнууд эмх цэгцтэйгээр ажилдаа буцан орохыг зохион байгуулахыг түргэтгэн, компаниудын хөрөнгө санхүүжилтийн эрэлт хэрэгцээг баталгаажуулж, барааны тээвэрлэлтийг эн тэргүүнд саадгүй болгож, чухал хүчин зүйлийн баталгаажуулалтыг сайтар хийх хэрэгтэй. Төлбөр хураах авто замд төлбөрөөс түр хугацаа хэлтрүүлэх бодлого хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын төлбөрийг үе шатны чанартайгаар багасгаж, компаниуд орон сууцны нөөцийн сангийн төлбөрөө хойшлуулан тушаах бодлого хэрэгжүүлж, компаниудын үйлдвэрлэлийн менежментийн өөрийн өртгийг сайтар бууруулж, үйлдвэрлэлийг сэргээхийг ахиулах хэрэгтэй” гэсэн байна.

Өдгөө зарим компаниудад хөдөлмөр хүчин дутагдаж буй асуудал тулгарч байна. Энэ талаар Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дэд дарга Сүн Шинь танилцуулснаар, Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын яамны зүгээс гол гол компаниудын хөдөлмөр хүчний хэрэглээг зохицуулан баталгаажуулах 24 цаг тутмын механизм байгуулж, арга бүхнийг сүвэгчлэн чухал компаниуд үйлдвэрлэлээ сэргээн, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэхийг ахиулж, сүүлийн үед 2600 компанид туслан 103 мянган хөдөлмөр хүч дутагдсан асуудлыг шийдвэрлэж өгөв гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Компаниудын уулын ажилтан ажилдаа буцан ороход туслах, тухайн нутгийн хөдөлмөр хүчний боломжийг эрэлхийлэх, компаниуд хоорондоо дутуу илүүгээ зохицуулах, тусгай чиглэлээр хөдөлмөр хүч элсэх, бүс нутаг дамнасан зохион байгуулалттай хамтын ажиллагаа зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр, гол гол компаниудын үе шатны чанартай хөдөлмөр хүчний эрэлт хэрэгцээг баталгаажуулах болно. Бодлогын дэмжих хүчийг нэмэгдүүлнэ. Тус яам Хятадын ажил мэргэжлийн онлайн сургалт дамжааг нээж, тулгам шаардагдаж буй хэсэг бүлэг ажил төрийн сургалтын хичээлийг онлайнд тавьж, үнэ төлбөргүйгээр өргөн олон хөдөлмөр эрхлэгсдэд хангаж байна. Олон газрынхан бүгд компаниудад хөдөлмөр хүч татах зохих хэмжээний нөхөн олговор олгох, ажилтан элсэх үйлчилгээ эрхэлж буй хүний нөөцийн байгууллага нэгжийг зохих хэмжээний нөхвөрөөр дэмжих зэрэг маш олон арга бодлого гаргасан байна” гэжээ.

Төрийн зөвлөлийн байнгын хурлаар саяхан холбогдох бодлого тогтоож, компаниудын ахмадын асрамж, ажилгүйдэл, ажлын бэртэл гэмтлийн даатгалын компанийн тушаах төлбөрийг үе шатны чанартайгаар багасгасан юм. Энэ талаар, Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын яамны Ажилгүйдэл болон даатгалын хэлтсийн дарга хадагтай Гүй Жэнь хэлэхдээ, эдгээр бодлогууд жижиг дунд, бичил жижиг компаниуд, түүнчлэн хижиг тахлын байдал хүнд ноцтой байгаа бүс нутгийг дэмжих хүчийг нэмэгдүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Жижиг дунд, бичил жижиг компаниудын хөдөлмөр хүчээ цөөлсөн үзүүлэлт ноднингийн бүх Хятадын хот сууринд судалгаа хийсэн ажилгүйдлийн хэмжээг тогтоон барих зорилт, тухайлбал 5.5 хувиас даваагүй байна. Дээд талдаа 30 хүнтэй компаниудын хөдөлмөр хүчээ цөөлсөн үзүүлэлт 20 хувиас даваагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой болгох буцаан олголтын өргөдөл дэвшүүлж, компаниуд өмнөх жилийн ажилгүйдлийн даатгалын төлбөрийнхөө 50 хувийг буцаан авахыг эрэмшиж болно. Хүбэй зэрэг чухал бүс нутгууд бодит байдалд үндэслэн, үр өгөөж хүртэх компаниудын цар хүрээг өргөтгөхийг зөвшөөрнө. Түүнчлэн ажилгүйдлийн даатгалын сангийн тэнцвэржүүлэлтийн байдлыг үндэслэн эмчилгээний бүтээгдэхүүн, олон нийтийн ажил үйлсийн үйл ажиллагаа, ард олны амьдралын хэрэгцээ шаардлага зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулагч компанид илүү хүчтэй дэмжлэг олгож, 6 сарын хугацаа бүхий ажилгүйдлийн даатгалын сан болон 3 сар тутамд тушаах нийгмийн даатгалын төлбөрийн стандартыг мөрдөн буцаан олгож болно” гэжээ.

Танилцуулснаар, бодлого үр дүнтэй хэрэгжихийг түргэтгэх, гүйцэтгэх явц дахь хижиг тахлын халдварлалтын эрсдэлийг бууруулахын тулд Хүний нөөц, нийгмийн баталгаажуулалтын яам зарим хотуудын онлайнаар гүйцэтгэх платформыг нийтэлж, нүүр уулзахгүйгээр зөвшөөрөл олгохыг хэрэгжүүлж байна. Өдгөө орон нутгийн зэрэглэлийн 261 хот компани нэгжийг зохион байгуулан өргөдөл гаргаж, 110 мянган компанид олгосон ажлын байрыг тогтвортой болгохын буцаан олголт 3.4 тэрбум юаньд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ