Арга бодлого хэрэгжүүлэн компаниуд үйлдвэрлэлээ сэргээхийг дэмжиж байна

Уртнасан 2020-02-21 10:46:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Компаниуд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлаас үүсгэсэн нөлөөний эсрэг үр дүнтэй хандах, үйлдвэрлэлээ сэргээхийг түргэтгэхийг дэмжихийн тулд сүүлийн үед Хятадын олон газрынхан компаниудын үйлдвэрлэлээ сэргээхийг дэмжих төрөл бүрийн арга бодлого гаргасан юм. Улсын хэсэг бүлэг чухал төслүүд хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хэрэгжүүлж буйн зэрэгцээ үйлдвэрлэлээ идэвхтэй сэргээж байна.

Компаниудад туслан шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлаас бий болгосон нөлөөний эсрэг үр дүнтэй хандах, үйлдвэрлэлээ сэргээхийг нь түргэтгэхийн туд И-У хотынхон тус хотын буй бүхий төрийн өмчийн бус компани, түүнчлэн гэрээгээр хүлээн авсан баригдах шатандаа буй төслийн гадар мужийн компаниудад үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслах олон арга хэмжээ хэрэгжүүлж, үүнд компаниудын машины түрээсний нөхвөр, ажилтнууд хувийн шугамаар И-Ү хотод буцан ирэхийн замын төлбөрийн нөхөн олговор зэрэг багтсан байна. Жэжян муж дахь Си Таньгэ спортын бие хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэгч шинжлэх ухаан технологийн ХХК бол энэ бодлогын ашиг хүртэгч юм. Тус компанийн 52 ажилтан саяхан хоёр автобусанд сууж, 2000 км зайтай Юньнань мужийн Лу Дяниас И-Ү хотод буцан иржээ. Компанийн ерөнхий захирал Хүн Жуан-мин танилцуулснаар, энэ удаад машин түрээслэн ирснийг хотын захиргаанаас зохион байгуулахыг ахиулж, түүнчлэн машины түрээсний зардлыг бүгдийг нөхөн олгосон гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Машин түрээслэн ирсэн нь бид үйлдвэрлэлээ түргэхэн сэргээхэд тустай бөгөөд И Ү хотын захиргааны бодлого бидэнд машины түрээсний 60 мянган юанийн зардлыг хэмнэж өгөв. Манай компани энэ онд үйлдвэрлэлээ дахинаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх хугацаанд, Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн төрөл бүрийн албан байгууллага нөөцийн хүчин зүйлийн баталгаажуулалт, үйлчилгээгээ эрчимжүүлэхээр дамжин баригдаж буй төслүүд ажлаа бүх талаар эхлүүлэхийг түргэтгэхийг ахиулж байна. Өдгөө тус булангийн бүсэд 264 чухал төсөл ажлаа сэргээж, 32 шинэ төсөл барилга байгуулалтаа эхлүүлсэн байна. Булангийн бүсийн олон хотууд компаниудад хөнгөлөлт үзүүлэх, дэмжиж туслах бодлого гаргаж, компаниудын итгэлийг нэмэгдүүлэн, олон хотынхон онлайн захиргааны үйлчилгээ хэрэгжүүлж, компаниуд үйлдвэрлэлээ сэргээхэд “ногоон зам” хангаж, бизнес эрхлэлтийн сайн орчныг бүрдүүлж байна. Гуандүн мужийн засаг захиргааны үйлчилгээний статистик бүртгэлийн хяналт удирдлагын товчооны Бизнесийн зохицуулалтын газрын дарга Чэнь Дэвэй хэлэхдээ:

“Хасах ёстой үйл явц, хасах ёстой бүрдүүлэлтийн материалыг хасаж, асуудал байвал дэвшүүлэн, их өгөгдлийн анализ, системтэй зохицуулахаар дамжин оновчтой мэдээллийг тухайн нутгийн хэрэгжүүлэгч байгууллагад хүргэж, тус нэгбүрд хариулт өгч, ингэснээр эцсийн шатанд компаниуд санал гаргавал, захиргаа лавтай хариу өгөхийг бүрдүүлэх болно” гэжээ.

Бээжин хотын олон дүүргийн захиргаанууд банк санхүүгийн байгууллагыг удирдан жолоодох, итгэмжит зээлийн хянан зөвшөөрөл болон олголтыг түргэтгэх, компанийн хөрөнгө санхүүжилтийн өөрийн өртгийг олон арга хэлбэрээр бууруулахыг хэрэгжүүлэн, компаниуд үйлдвэрлэлээ сэргээхэд нь тусалж байна. Бээжин хотын Фэнтай дүүргийнхэн банк, захиргаа, компанийн хөрөнгө санхүүжилтийн платформыг байгуулж, хижиг тахлаас сэргийлэх компаниудын баталгааны төлбөрийг нь багасгасан буюу чөлөөлжээ. Фэнтай дүүргийн нэгэн хувцасны үйлдвэр хижиг тахлын эсрэг тэмцэх шаардлагын дагуу хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн яаралтай үйлдвэрлэжээ. Тус компанийн албан тушаалтан Шяхуа хэлэхдээ, энэ үйл явцад банк санхүүгийн байгууллага ихээхэн дэмжлэг олгосон гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Банк санхүүгийн байгууллага энэ удаад бидэнд маш олон туслалцаа дэмжлэг олгов. Нэг долоо хоногийн дотор эдгээр байгууллагууд бүгд үйлчилгээ үзүүлж, бидэнд 3.15 хувийн бага хүүтэй зээл олгож, өдгөө 5 сая юанийн хөрөнгө санхүүжилт бэлэн болсон юм” гэжээ.

Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын барилгын төсөл бол Хятад улсын эрчим хүчний дөрвөн том зам сувгийн нэг. Ляонин мужийн Жиньжөү хотын Бэйжэнь хот дахь Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын төслийн барилгын ахуй талбайд машин механикийн 16 төхөөрөмж, барилгын 70 гаруй ажилтан бүртгүүлэх, биеийн дулааныг хэмжих, тараасан амны хаалтыг зүүсний дараа барилгын талбайд очиж, эмх цэгцтэйгээр ажлаа эхлэв. Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын төслийн дэд менежер Цай Дэюй танилцуулан хэлэхдээ:

“Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын барилга байгуулалтад бүх Хятадын олон газраас ирсэн 6000 гаруй хүн ажиллаж байна. Бид бүтээгдэхүүний болон хөдөлмөр хүчний зэрэг талын олон хүндрэл бэрхшээл, саадыг ялан давж, Хятад, Оросын байгалийн хийн хоолойн зүүн шугамын бүтээн байгуулалтын үүргийг товлосон хугацаанд, чанартайгаар биелүүлэхийг бүх хүчээ дайчлан баталгаажуулж, оны сүүлчид ашиглалтад оруулахыг баталгаажуулна” гэжээ.

Бээжин хотын Чанпин дүүрэг дэх Бээжингийн олон улсын мэдээллийн аж үйлдвэрлэлийн баазад гадаад дотоодод нэр нөлөө бүхий 25 компани болон биржэд хувьцаагаа арилжиалдаг компани бий. Үйлдвэрлэлээ сэргээсэн компаниуд санаа амар үйлдвэрлэх, ажиллахыг баталгаажуулах тулд тус баазынхан ахуй талбай дахь вирусийн ариутгалын ажлыг идэвхтэй өрнүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ