Ши Жиньпин Билл Гейтст хариу захидал илгээлээ

2020-02-22 15:31:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 20-нд Америкийн Билл Гейтсийн сангийн захирал Билл Гейтстхариу захидал илгээж, Хятадын коронавиурстэй тэмцэх ажилд үзүүлсэн түүний болон түүний сангийн дэмжлэгт талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг зохицуулалтаа эрчимжүүлж, халдвартай хамтаар тэмцэхийг уриаллаа.

Ши Жиньпин хариу захидалдаа, Хятадын шинэ төрлийн коронавиурстэй тэмцэх ажил чухал шатандаа ирээд байна. Та болон таны гэргийн удирдсан сан өгөөмөр сэтгэлээр туслалцаа үзүүлж, та өөрөө надад захидал бичиж, Хятадын ард түмнийг дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж тэмдэглэлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, би хүн төрөлхтний хамтын цогцын талаар ярьсаар ирсэн билээ. Олон орны ард түмний амар амгалан байдалд холбогдсон өвчин хижгийг ялахад эв санаа нэгтэй хамтын ажиллагаа бол хамгийн хүчтэй зэвсэг юм. Гейцын сан Хятадын холбогдох байгууллагатай хамтран ажиллахыг миний бие дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэг зохицуулалтаа эрчимжүүлж, хүн төрөлхтний аз жаргалын төлөө хамтаар хичээн зүтгэхийг би хүсэн хүлээж байна гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ