22-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

2020-02-23 11:24:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 2-р сарын 22-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусийн халдвар авсан хүн 648-р нэмэгдэж, 97 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 882 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 2230 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 22128 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 509 хасагдсан байна.

2-р сарын 22-ны 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 51606-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 22888-д хүрч, нас барсан хүний тоо 2442-д хүрчээ.

Хүбэй мужид шинээр 630 өвчтөн нэмэгдэж, 1742 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 96 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар, 46439 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 10428 байна. Нийт 15299 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 2346 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 105 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 69, Макаод 10, Хятадын Тайваньд 26 хүн тус тус оношлогджээ.

Их уншсан

холбоотой мэдээ