Рик Мачар Өмнөд Суданы тэргүүн дэд ерөнхийлөгч болов

2020-02-23 11:38:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өмнөд Суданы хамгийн том сөрөг хүчний удирдагч Рик Мачар 22-нд тус улсын шилжилтийн эвслийн засгийн газрын тэргүүн дэд ерөнхийлөгчийн тушаалд тангараг өргөн оров.

Өмнөд Суданы нийслэл Жубад болсон тангараг өргөн тушаалд орох ёслолд шилжилтийн засгийн газрын бусад гурван дэд ерөнхийлөгч ч тушаалд орлоо. Рик Мачар тушаалд орсныхоо дараа хэлэхдээ, би ерөнхийлөгч Сальва Кир Мейядтай нягт хамтран ажиллаж 2018 онд гарын үсэг зурсан энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, Өмнөд Суданд энх тайван тогтоохын тулд хичээн ажиллах болно гэжээ.

Өмнөд Суданы хэвлэлийн мэдээлснээр, шилжилтийн засгийн газар гурван жил ажиллаж, их сонгуульд зам тавьж өгөх болно гэжээ.

2011 оны 7-р сарын 9-нд Өмнөд Судан Суданаас тусгаарласнаас хойш дотоодын зэвсэг мөргөлдөөн тасралтгүй гарч, улс орны бүтээн байгуулалт зогсонги байдалд орсон юм. 2013 оны 7-р сард Сальва Кир Мейяд засгийн газрыг тарааж тэргүүн дэд ерөнхийлөгч Рик Мачадын тушаалыг огцруулсан юм. Мөн жилийн 12-р сард Сальва Кир Мейяд Мачадыг төрийн эргэлт хийх гэж байна хэмээн зэмлэн хоёр талын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. 2016 оны 4-р сард хоёр тал үндэсний шилжилтийн эвслийн засгийн газар байгуулсан боловч мөн жилийн 7-р сараас дахин мөргөлдөөн гарч, Рик Мачар нийслэл Жубагаас зугтааж гарсан юм.

2018 оны 9-р сард Өмнөд Суданы мөргөлдөгч талууд Етюпын нийслэл Аддис – Абебад энхийн хэлэлцээр байгуулж, эрх тушаалаа хуваалцах хэлбэрээр шилжилтийн эвслийн засгийн газар байгуулахаар зөвшөөрсөн юм. Гэвч талууд санал зөрөлдөөнөө зохицуулж чадаагүйгээс болж шилжилтийн эвслийн засгийн газар байгуулах ажлыг ахин дахин хойшлуулсаар ирсэн юм.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ