Хижгийн Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө түр цагийн юм

2020-02-23 11:50:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бразилын Хятадын асуудал судлах төвийн эрхлэгч Ронни Линс сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Коронавирусийн халдвар богино хугацаанд Хятадын эдийн засагт нөлөөлөх боловч, Хятадын Макро эдийн засгийн үндсэн төлөв байдал сайн байж, засгийн газар цаг даруйдаа олон төрлийн бодлого арга хэмжээ авсан тул коронавирусийн халдварын эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгаж, эдийн засгийн хэвийн тогтвортой байдлыг сэргээхэд тустай юм гэжээ.

Ронни Линс хэлэхдээ, Хятад улс ийм богино хугацаанд ийм их үр ашигтай арга хэмжээ авч чадсан нь Хятадын тогтолцооны давуу талыг харуулж байна. Хятадын төлөвлөгөө, зорилт, үйл ажиллагаа нь бүгд тодорхой байж, үүнд Хятадын хижигтэй тэмцэх туршлагаас бусад орнууд суралцууштай юм гэжээ.

Өдгөө Хятадын засгийн газар олон төрлийн арга хэмжээ авч, аж ахун нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээхэд нь тусалж байна. Ронни Линс хэлэхдээ, Хятадын засгийн газрын авсан цогц арга хэмжээ нь нэг талаар дотоодынхоо болон олон улсын банк санхүүгийн зах зээл, түүнчлэн хөрөнгө оруулагчдыг тогтвортой байлгаж, нөгөө талаар дотоодын үйлдвэрлэл болон үйлчилгээг хэвийн байдалд оруулж, эдийн засгаа хижгийн өмнөх хэвийн байдалд хүргэж чадах юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, хижиг нь Хятад, Бразилын хамтарсан үйлдвэрлэлд түр цаг нөлөөлж магадгүй боловч маш түргэн хэвийн байдалдаа орно гэдэгт итгэж байна гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ