Ши Жиньпин Каскад бага сургуулийн сурагчдад хариу захиадал илгээв

2020-02-23 11:59:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 15-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Юта мужийн Каскад бага сургуулийн сурагчдад захиа илгээж, тэднийг хятад хэл сайн сурч, Хятадын соёлыг ойлгож, Хятад, Америк хоёр орны ард түмний найрамдалд хувь нэмрээ оруулахыг урамшуулжээ.

Хятадын уламжлалт сар шинийн баяр болох гэж буй үеэр, Каскад бага сургуулийн 4-р ангийн 50-аад сурагч дарга Ши Жиньпинд хятад хэлний шинэ жилийн мэндчилгээний хуудас илгээж, хятад хэл сурч байгаа байдал, хувийн хоббигоо танилцуулжээ. Мөн Хятад улс, Хятадын соёлыг хайрлаж буйгаа илэрхийлж, Хятад улсад айлчлах боломж олдохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ши Жиньпин өвөөдөө шинэ жилийн мэнд хүргэсэн юм.

Ши Жиньпин хариу захидалдаа: БНХАУ болон АНУ адилхан том гүрэн юм. Хятад улс 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхтэй. Хятадын ард түмэн болон Америкийн ард түмэн ижилхэн халуун зочломтгой байдаг. Хятад хэлийг дэлхий дээр хэдэн тэрбум хүн хэрэглэж байна. Та нар ч хятад хэл сурах замаар Хятадын түүх, соёлыг илүү ойлгож болно. Та нар хятад үсгийг маш сайхан бичиж, хятад хэлийг сайн сурч байгаад баяртай байна. Цаашид хичээн сурч, улам их ахиц дэвшил гаргаж, Хятад, Америк хоёр орны ард түмний найрамдлын бяцхан элч болно гэдэгт итгэж байна гэж бичжээ.

Каскад бага сургууль бол Юта мужийн улсын сургууль юм. 1967 онд байгуулагдсан уг сургууль хятад хэлийг нэвтрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн мужийн хамгийн анхны сургуулийн нэг бөгөөд тус сургуулийн сурагчдын талаас илүү хувь нь уг хөтөлбөрт хамрагддаг. Юта мужид хятад хэл сурч буй хүний тоо бүх Америкийн нийт тооны тавны нэгийг эзэлдэг. Тус сургууль хятад хэлийг нэвтрүүлэх хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 76 бага, дунд сургууль тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ