Хятадын байгаль орчны чанар тогтвортой байна

2020-02-23 12:38:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш, Хятадын экологи байгаль орчны яам хамгийн түрүүнд "Шинэ төрлийн коронавиурстэй тэмцэх экологи байгаль очинд яаралтай хянан хэмжилт хийх мэдэгдэл" нийтэлж, олон газруудын агаар, газар дээрх ус, ялангуяа ундны усны эх үүсвэр зэрэг экологийн орчны чанарын хянан хэмжих ажлыг удирдан жолоодож хийлгэсэн юм.

2-р сарын 1-19-нд Хятадын газрын зэрэглэлийн юм уу түүнээс дээш зэрэглэлийн 337 хотын агаарт хийсэн автомат хянан хэмжилтийн дүнгээс үзэхэд, хотуудын дундаж цэвэр агаартай өдөр 87.1%-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.3 нэгжээр нэмэгджээ. Улсын 1601 ус шинжлэх станцын сүлжээний автомат шинжилгээний дүнгээс үзвэл, Хятадын хэмжээнд газар дээрх усны байдал өнгөрсөн жилийн байдалтай үндсэндээ адил байна. Ундны усны 6900 эх үүсвэрт хийсэн шинжилгээний дүнгээс үзвэл, хижгээс болж усны эх үүсвэрт нөлөөлсөн зүйл ажиглагдаагүй.

Ерөнхийд нь авч үзвэл, өдгөө Хятадын хотуудын агаар, газар дээрх ус, ундны усны эх үүсвэрийн чанар тогтвортой байж, экологийн чанар хижигт чөлөөлөгдөөгүй байна.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ