Хятадын эх газарт шинээр нэмэгдсэн тохиолдол 648 хүрэв

2020-02-23 12:42:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албан сайтын 23-нд нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар, 2-р сарын 22-ны 0-24:00 цаг хүртэлх байдлаар, Хятадын эх газарт шинээр оношлогдсон коронавиусийн халдвар авсан тохиолдол 648, үүнд нас барсан хүн 97, шинээр нэмэгдсэн халдвар авч болшгүй 882 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2230 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

2-р сарын 22-ны 24:00 цагийн байдлаар, Хятадын эх газарт 76936 хүн халдвар авсан нь оношлогдсон бол одоогоор 4148 хүн халдвар авсан байж болшгүй бөгөөд 22888 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнд 2442 хүн нас барж, өвчинтэй ойр байсан 106089 хүнд эмнэлгийн ажиглалт хийж байна.

Хятадын Хонконг, Макао, Тайваний оношлогдсон тохиолдол 105 бүртгэгдсэнээс Хонконгын засаг захиргааны онцгой бүсэд 69 тохиолдол гарсан бөгөөд 11 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас баржээ. Хятадын Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд 10 тохиолдол гарснаас 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин Тайваньд 26 тохиолдол гарснаас 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1 хүн нас баржээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ