Талууд Хятадын эдийн засагт төгс итгэлтэй байна

2020-02-23 13:20:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 22-23-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд-ад Их хорийн бүлгийн сангийн сайд болон Төв Банкны ерөнхийлөгчийн хурал болов, хурлын гол сэдвийн нэг бол бүх дэлхийн эдийн засгийн хөгжлийн явцад гарсан эрсдэл хийгээд өрсөлдөөн сорилтыг хэрхэн хамтдаа даван туулах явдал байлаа. Хуралд оролцсон цөөн бус албан тушаалтан, эрдэмтэн мэргэжилтэн болон олон улсын байгууллагын хариуцлагатан нар хэлэхдээ: Сүүлийн үед Хятад улсад ажил үйлдвэрлэлээ сэргээж буй ахицыг хараад баяртай байгаа, Хятад улс халдварыг эртхэн даван туулж, эдийн засаг болон нийгмийн бүтээн байгуулалтын хэвийн байдлаа сэргээхийг хүсэн хүлээж байна гэжээ.

ОУВС-гийн ерөнхий захирал Георкиева хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг зохицуулалтын хүчтэй арга хэмжээ авахаар дамжин халдварын тархалтыг тогтоон барьж болох юм, халдварыг үр ашигтай хянасан нөхцөлд, хоёрдугаар улиралд Хятадын эдийн засаг хэвийн байдлаа сэргээж, богино хугацаанд халдварын байдал дэлхийн эдийн засагт нэлээд бага нөлөө үзүүлэх юм. Олон улсын банк санхүүгийн нийгэмлэгийн дарга Адамс хэлэхдээ: Маш их бэрхшээлтэй мөртөө дарамт ихтэй өнөөгийн үед, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ард түмэнтэй хамт байж, Хятадын эдийн засаг хэвийн байдлаа сэргээхийг бүх хүмүүс хүсэж байгаа юм гэжээ.

Энэ удаагийн хуралд оролцсон Америкийн эдийн засагч Анавади урт хугацааны турш зүүн Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийг анхаарсаар ирсэн юм. Тэрээр ярилцлага өгөхдөө: Өнгөрсөн хэсэг хугацаанд Хятад улс ховор эрхэм хатуу зориг болон хүчирхэг том уян хатан чанартайгаа харуулав, хэдийгээр богино хугацаанд эдийн засаг зохих хэмжээгээр нөлөөлөгдсөн боловч халдварыг аажмаар хяналтдаа авсны дараа буюу ажил үйлдвэрлэлээ сэргэсний дараа Хятадын эдийн засаг хурдтай сэргэх болно гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ