Ерөнхий өрсөлдөөний давуу тал өөрчлөгдөөгүй

2020-02-23 13:28:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, Бээжинд болсон бодлогын талаарх интернет хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Худалдааны яамны гадаад хөрөнгийн газрын дарга Зүн Чанчин хэлэхдээ: алс холын болон ерөнхий байдлаас үзвэл, шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын нөлөө нь үе шатны чанартай юм, Хятад улс гадаад хөрөнгийг ашиглах ерөнхий өрсөлдөөний давуу тал өөрчлөгдөөгүй, хил дамнасан олонх компани Хятад улсад хөрөнгө оруулах итгэл болон стратеги өөрчлөгдөөгүй юм гэжээ.

Зүн Чанчин хэлэхдээ: халдвар болон цагаан сарын амралтын хугацаа зэрэг хүчин зүйлийн улмаас, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж цөм хөл хорио, зам тээвэр, халдвараас сэргийлэх бодисын хомсдол, түүхий материалын хангалт хүрэлцэхгүй зэрэг хүчин зүйлд нөлөөлөгдөж, ажил үйлдвэрлэлээ сэргээхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарав. Түүнчлэн халдвараас болж, хөрөнгө оруулагчид улам ажиглан хүлээх болсон байна. Энэ оны 1-р сард, бүх Хятадын хэмжээнд бодитой ашигласан гадаадын хөрөнгө үндсэндээ тэнцвэртэй тогтвортой нэмэгдэх байдлаа үргэлжлэн хадгалав, гэвч өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс зохих хэмжээгээр буурлаа. 2, 3-р сар тэрчлэн эхний улиралд, халдварын нөлөөний улмаас илүү ил тод болох магадлалтай байна гэжээ.

Өнөөгийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэлтийн ажиллагаанд нүүрлэж буй хүндрэл бэрхшээл болон асуудалд чиглүүлэн Зүн Чанчин хэлэхдээ: Худалдааны яам гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үйлчлэх, хөрөнгө татах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Худалдааны яамны жолоодлого дор, Шаньдүн муж дахь Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалт бүхий авто машины сэлбэг хэрэгслийн 32 аж ахуйн нэгж цөм 2-р сарын 15-наас өмнө үйлдвэрлэлээ сэргээснээр, бүх дэлхийн авто машины ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтворжуулж чадсан байна. Шанхай, Шаньдүн, Хүхань зэрэг муж хот дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ 80 хувиас давав. 2-р сарын эцэс гэхэд, олонх газар үндсэндээ ажил үйлдвэрлэлээ сэргээх төлөвтэй байна. Энэ онд Хятад улс олон арга хэмжээ авч, гадаад хөрөнгийг татан ашиглах салбарыг улам өргөжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулах болно гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ