Зам тээврийн салбар үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байна

2020-02-23 13:37:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, Төрийн Зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах нэгдсэн механизмээс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Зам тээврийн яам болон Худалдааны яамны албан тушаалтан илэрхийлэхдээ: бүх Хятадын зам тээврийн аж ахуйн нэгж болон зам тээврийн хөрөнгө оруулалтын төслүүд ажил үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа аажмаар сэргээж байгаа, бухиа шуудангийн гол гол аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа сэргээсэн хэмжээ 66 хувь гаруйд хүрч, бүх Хятадын бизнес худалдааны гүйлгээний салбарын үйл ажиллагаагаа сэргээсэн хэмжээ тасралтгүй дээшилж байна гэжээ.

Зам тээврийн барилга байгуулалтын төслийн хувьд, 2-р сарын 17-ны байдлаар, халдварын байдал хүнд ноцтой байгаа Хүбэй муж болон цаг уурын шалтгаанаас болж түр цаг үйлдвэрлэлээ сэргээх нөхцөлгүй баруун хойд, зүүн хойдын мужуудаас гадна, бүх Хятадын бусад мужийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаагаа сэргээсэн хэмжээ 36 хувьд хүрч, 2-р сарын эцсээс 3-р сарын эх болтол нэлээд их цар хүрээнд үйлдвэрлэлээ сэргээх төлөвтэй байна.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Худалдааны яамны зах зээлийн үйл ажиллагааны газрын дэд дарга Ван Бинь танилцуулахдаа: Сүүлийн хэсэг хугацааны турш, бүх Хятадын хэмжээнд амьдралын хэрэгцээтэй бүтээгдэхүүний зах зээлийн хангалт ерөнхийдөө хангалттай байж, гахай, үхрийн махны үнэ зохих хэмжээгээр өссөнийг гаргавал, бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хэмжээ илт буурсан байна. Үүнээс гадна, бүх Хятадын бизнес худалдааны гүйлгээний салбарын үйл ажиллагаагаа сэргээсэн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ