Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол хамгийн хүчирхэг зэвсэг мөн

2020-02-23 22:01:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц" гэж би үргэлж хэлсээр ирсэн. Саяхан АНУ-ыйн Гейтс сангийн нэгдсэн холбооны дарга Билл Гейтст өгсөн хариу захидалдаа Хятад улсын дарга Ши Жиньпин энгэж бичиж билээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсны дараа, хүн төрөлхтөн хувь заяаны хамтын цогцын талаар илүү гүнзгий ойлголттой болсон юм. Хижиг халдварт хил хязгаар гэж байдаггүй бөгөөд үүнийг даван туулахын тулд улс орнууд эвлэрэн нэгдэж, хамтран ажиллан, хамтдаа тэмцэх ёстой.

Халдвараас урьдчилан сэргийлж, тогтоон барих ажлыг томоохон ахиц дэвшил, үр дүнд хүргэхийн тулд Хятад улс бүх талын, хамгийн хатуу, нарийвчилсан арга хэмжээ авч, ДЭМБ, холбогдох улс орон, бүс нутагт цаг тухайд нь, ил тод мэдүүлэг өгч, дэлхийн хэмжээнд халдварыг хяналтадаа авах ховор цаг үеийг олж авахын төлөө шаргуу ажиллаж байна. Мөн хамгийн их хүчин чармайлт гаргаж, өөрийн ажлаа сайтар хийхийн зэрэгцээ тус орны ард түмэн, дэлхийн ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дэлхий нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна.

160 гаруй улс орон, олон улсын байгууллагын хариуцлагатай хүн Хятадад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн захидал илгээсэн бол 30 гаруй орны засгийн газар, олон улсын байгууллагууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эм эмнэлгийн эд материалын туслалцаа үзүүлсэн байна. Түүнчдэн Хятад дахь гадаадын компаниуд мөнгө төгрөг, эд материал хандивласан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг бодит үйл ажиллагаа авч, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж байна.

Хижиг халдвар нь хүн төрөлхтөнд учруулж буй сорилт төдийгүй хүмүүсийн эвлэрэн нэгдэж, хамтран ажиллахын үнэ цэнийн чухлыг сануулж, хувь заяа болон нийтлэг үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч буй явдал юм. Энэ нь өнөөгийн тодорхой бус дэлхий ертөнцөд онцгой чухал ач холбогдолтой бөгөөд улс орнууд хамтдаа халдварын эсрэг тэмцэж, хамтын ажиллагааны шинэ цэгүүдийг олж, өөрсдийн болон дэлхийн хөгжил цэцэглэлд хамгаалалтын хүчин, баталгаа нэмэрлэх ёстой юм.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ