23-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

2020-02-24 11:03:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 2-р сарын 23-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусийн халдвар авсан хүн 409-р нэмэгдэж, 150 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 620 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 1846 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 16758 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 1053 хасагдсан байна.

2-р сарын 23-ны 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 49824-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 24734-д хүрч, нас барсан хүний тоо 2592-д хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 77150-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 3434 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 635531 хүний дотроос 97481 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 398 өвчтөн нэмэгдэж, 1439 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 149 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар, 45054 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 9430 байна. Нийт 16738 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 2495 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 112 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 74, Макаод 10, Хятадын Тайваньд 28 хүн тус тус оношлогджээ.

Их уншсан

холбоотой мэдээ