Бэйдөү хиймэл дагуул хөөргөнө

2020-02-24 11:11:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд сурвалжлагч Хятадын хиймэл дагуулын навигацын удирдлагын албанаас ойлгосноор, энэ оны 3, 5-р сард Бэйдөү 3 хиймэл дагуулыг 2 удаа хөөргөж, Бэйдөү навигацын системийн дэлхийн сүлжээг бүрдүүлнэ.

14-нд Бэйдөү хиймэл дагуулын энэ оны хөөргөлтийн эхний үүргийг хариуцсан Чанжэн 3В зөөгч пуужинг Шичан хөөргөлтийн төвт зөөн аваачиж, Бэйдөү хиймэл дагуулын хамт эцсийн бэлтгэл ажил хийж байна.

15-ны өдрийн байдлаар Бэйдөү навигацын системийн 41, 49, 50, 51-р хиймэл дагуулын тойрог зам дахь туршилтыг дуусгаж, албан ёсоор сүлжээнд хамруулснаар, Бэйдөү системийн тогтвортой ажиллагаа явуулах хүчнийг баталгаажуулав.

Энэ оны 3, 5-р сард эцсийн 2 удаагийн хөөргөлтийг биелүүлсний дараа Бэйдөү системийн эрдэм шинжилгээний хэдэн үеийн хүмүүсийн мөрөөдлийг биелүүлнэ. Өдгөө эцсийн шатны бэлтгэл ажиллагааг яаралтай хийж байна.

Их уншсан

холбоотой мэдээ