Сайн дурынхнаар 10 мянган хүн бүртгүүлжээ

2020-02-24 11:17:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үхань хотын шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэн хянах командаллын газар 23-ны үдээс өмнө мэдэгдэл нийтэлж, Үхань хотын оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл худалдан авч хүргэж өгөх зэрэг үйлчилгээний сайн дурынхныг элсэхэд 17 цаг гэхэд 10 мянган хүн нэрээ бүртгүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаа сайн дурынхан элсэхэд Үхань хотод оршин сууж буй 18-55 насны хоорондох бие нь эрүүл чийрэг , 2 долоо хоногийн хугацаанд шинэ төрлийн коронавиурусийн халдвар авсан буюу сэжигтэй тохиолдолтой ойр байгаагүй хүнийг элсэх шаардлага тавижээ. Нэр бүртгэсэн хүмүүст хорооллоос амны хаалт, бээлий зэргээр хангаж, ойр хавийн хороололд сайн дурын үйлчилгээ үзүүлэх болно.

Анхны бүртгэлээр, халдварт өвчин үүссэнээс нааш, Үхань хотын хороололд 50 мянган сайн дурынхан ажиллаж байна.


Их уншсан

холбоотой мэдээ