C919 зорчигч тээврийн 106 дугаар нисэх онгоцны туршилтын нислэг амжилттай болов

2020-02-24 11:24:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-р сарын 23-нд, C919 зорчигч тээврийн 106 дугаар нисэх онгоц 11 цагт 08 минутад Шанхайн Пүдүн нисэх онгоцны буудлаас хөөрч, 1 цаг 59 минут аялаад 13 цаг 07 минутад Дүн-Иний Шэнли нисэх онгоцны буудалд амжилттай газарджээ.

C919 зорчигч тээврийн106 дугаар нисэх онгоц Дүн-Ин зэрэг туршилтын нислэгийн баазуудад бүхээг, гэрэлтүүлэг, гадаад дуу чимээ зэрэг холбогдох нислэгийн туршилтын даалгаврыг шалгах зорилгоор туршилт хийж байгаа юм.

Дотоодын шинэ агаарын шугамын зорчигч тээврийн ARJ21 нисэх онгоц туршилтын нислэг хийжээ. 2-р сарын 22-нд ARJ21 зорчигч тээврийн 103, 131 дугаар нисэх онгоц Шанхайн Пүдүнгийн нисэх онгоцны буудал, Дачан нисэх онгоцны буудалд туршилтын ажиллагаа явуулав.

Хижиг халдварыг урьдчилан сэргийлж, тогтоон барих тулгамдсан нөхцөл байдалд, нислэгийн загвар үйлдвэрлэх үүргээ эрчтэй биелүүлэхийн тулд Хятадын COMAC компани нэг талаар халдвартай тэмцэж, нөгөө талаар үйлдвэрлэлээ сэргээж, загвар боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж байна.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ