Баллистик пуужин, нисгэгчгүй нисдэг тэрэгний агуулахыг устгав

2020-02-24 11:28:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саудын Арабын удирдсан олон орны нэгдсэн армийн хүчин 23-нд хэлхэдээ, уг армийн хүчин мөн өдөр Йемений Хуссейн зэвсэгт хүчний Санаад дахь баллистик пуужин, нисгэгчгүй нисдэг тэрэгний хэд хэдэн агуулахыг устгасан гэжээ.  

Олон улсын нэгдсэн хүчний хэвлэлийн төлөөлөгч Турки, Саудын Арабын мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, олон орны нэгдсэн армийн хүчин мөн өдөр цэргийн үйл ажиллагаа авч, Хуссейн зэвсэгт хүчний зорилтод бүлгийн эсрэг дайралт явуулж, тус зэвсэгт хүчний Санаад дахь баллистик пуужин болон нисгэгчгүй нисдэг тэрэг угсрах, хадгалах, хөөргөх хүчнийг устгасан гэжээ. 

Хусейн зэвсэгт хүчин Санааг баллистик пуужин, нисгэгчгүй нисдэг тэрэг угсрах, хадгалах, хөөргөх төв болгож, үүний улмаар Саудын Арабын хотууд болон эгэл иргэд рүү зорилготой, системтэй дайралт явуулахаар төлөвлөж байна гэж Турки зэмлэн буруушаасан байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн үйл ажиллагаа нь 21-ний өдөр Хусейн зэвсэгт хүчнийхэн Саудын Арабын хилийн хот руу пуужин харвасантай холбоотой хариу үйлдэл юм гэжээ. 

2014 оны 9-р сард, Йемений Хусейн зэвсэгт хүчин нийслэл Санааг эзэлж, дараа нь Йемений өмнөд нутгийг эзэлж авсан юм. 2015 оны 3-р сард, Саудын Араб зэрэг орнууд Хусейн зэвсэгт хүчний эсрэг "Шийдэмгий шуурга" нэртэй цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ