Хятадын халдварын эсрэг тэмцлийг өндрөөр үнэлэв

2020-02-24 11:32:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ын мэдээ: Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш, Хятад даяар өвчин хижигтэй эрчтэй тэмцсэнээр, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, сайшаалыг хүртсээр ирлээ. Сүүлийн өдрүүдэд, Төв, Зүүн Европын орнуудын улс төрчид Хятад улсын өвчин хижигтэй тэмцэж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн бөгөөд олон арга хэлбэрээр Хятадын ард түмэнтэй хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Польшийн Ерөнхийлөгч Андреж Дуда Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэж буйд холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээж, чин сэтгэлээсээ болгоон тохинуулж буйгаа илэрхийлжээ. Мөн Хятадын талын авч буй түргэн, шийдэмгий арга хэмжээг өндрөөр үнэлж, Хятадын ард түмний зоригтой, эв нэгдлийг Польшиийг багтаасан олон орны ард түмний хүндэтгэлийг хүлээх ёстой хэмээн захидалдаа дурджээ.

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан дарга Ши Жиньпинд захидал илгээж, коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буй Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Чех улс Хятад улс, Хятадын ард түмэнтэй хамтран ажиллаж, Хятад улсад бүх хүчин чадлаараа тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич дарга Ши Жиньпинд эмгэнэл илэрхийлэхийн хамт Хятад улсыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ. Тэрээр Хятад улсын хүндрэл бэрхшээл, сорилтын өмнө үндэсний хүчин чадал, ил тод, өндөр үр ашигтай эв нэгдлийг өндрөөр үнэлээд, дарга Ши Жиньпиний ухаалаг удирдлага дор Хятад улс өвчин хижгийг лавтай даван туулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ