Коронавирус Хятадын эдийн засгийн байр суурийг нөлөөлөхгүй

2020-02-24 11:38:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн банкны эдийн засгийн мэргэжилтэн, Кенийн эрдэмтэн Мванжи Важара ХТРТ-ийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятад улс шинэ төрлийн коронавиурстэй тэмцэж буй арга хэмжээ үлгэр жишээ болж байна гэжээ. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар тэр хэлэхдээ, нөлөө нь богино хугацааны юм. Хятад улс үйлдвэрлэлээ аажмаар сэргээж эхлээд байна. Хижиг нь Хятад улсын дэлхийн бусад бүс нутгуудтай байх эдийн засгийн харилцааг хохироохгүй юм гэжээ.

Мванжи Важара хэлэдээ, Африкийн ард түмэн коронавирус дэлгэрэхээс сэтгэл түгшиж байна. Африкийн эрүүл мэндийн систем сул дорой, зохицуулах чадвар нь мөхөс байгаа. Гэвч өдгөө Хятад улс болон олон улсын байгууллага Африкт туслан хижигтэй тэмцэх чадварыг нь дээшлүүлж байна гэжээ.

Хятад Африкийн эдийн засгийн хэлхээ холбооны талаар өмнө нь зарим нь, Хятадын шинэ төрлийн коронавирус нь аялал жуулчлал, импорт экспорт зэрэг салбарт нөлөөлөх болно гэж үзэж байсан юм. Энэ тухай Мванжи Важара хээлэхдээ, аялал жуулчлал зэрэг зарим салбарт хижгийн нөлөө бол шууд юм. Харин худалдааны салбарт ийм нөлөө нь алгуур аажим байдаг. Шинэ төрлийн коронавирусийн хижиг аажмаар тогтворжихын хирээр энэхүү нөлөө нь удаан үргэлжлэхгүй юм гэжээ.

Тэр хэлэхдээ, өнөө хижгийн нэгэнт тогтоон барьж эхлээд буйг бид харлаа. Хятадын уг вирусээр халдварласан тохиолдол үргэлжлэн буурч байна. Хятадын үйлдвэрлэл сэргэж эхлээд байна. Энэ хижиг нь Хятад улсын дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр суурийг нөлөөлөхгүй юм гэжээ.

Баатар орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ