Сирийн асуудлаарх Орос Турк Франц Герман дөрвөн талын дээд уулзалт хийхийг дэмжив

2020-02-24 11:43:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков 23-нд хэлэхдээ, Сирийн асуудлаарх Орос Турк Франц Герман дөрвөн талын дээд уулзалт хийхийг Оросын ерөнхийлөгч Путин дэмжиж байна гэжээ.

Песков мөн өдөр Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа, Сирийн асуудлаарх Орос Турк Франц Герман дөрвөн талын дээд уулзалт хийхийг Путин дэмжиж байна. Өдгөө талууд уулзалт хийх өдөр хоногийн талаар зөвшилцөж байна гэжээ. Тэр хэлэхдээ, Туркийн Орос Туркийн удирдагчдын 2018 оны Оросын Сочи хотод тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Туркийн ерөнийлөгч Ердоган 21-нд хэлэхдээ, Францын ерөнхийлөгч Макрон болон Герман Концлер Меркел 3-р сарын 5-нд Стамбулд Сирийн асуудлаарх Орос, Турк, Франц, Герман дөрвөн талын дээд уулзалт хийх санал зөвлөгөө дэвшүүлсэн гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ