Хижигтэй тэмцэж буй эмч сувилагчдыг анхааран халамжилж байна

2020-02-24 11:51:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 22-нд Төвийн шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажлын хэсэг "эмч сувилагчдыг цаашид хамгаалж анхааран халамжлах тухай хэд хэдэн арга хэмжээг бүх талаар хэрэгжүүлэх мэдэгдэл" нийтэллээ.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, шинэ коронавирусийн хижиг гарснаас нааш өргөн олон эмнэлгийн ажилтнууд ард түмний амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө томоохон гавья зүтгэл үзүүлсэн юм. Өдгөө Хятадын хижгээс сэргийлэн тогтоон барих ажил зангилаагийн шатандаа орж, эмнэлгийн ажилтнууд маш өндөр ачаалалтай, маш их эрсдэлтэй, дарамттай ажиллаж байна. Олон газар нутгийн олон салбарууд тэднийг олон талаар дэмжин баталгаажуулж, тэдний ар гэрийн дараасыг хөнгөлж, тэднийг эрч хүчтэйгээр эрүүл саруулаар нэгэн үзүүрт сэтгэлээр хижигтэй тэмцэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Мэдэгдэлд эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж анхаарал халамжлах талаар арван зүйлийн арга нэмжээ дэвшүүллээ. Үүнд, тэдний цалин хөлсийг нэмэх, ажлын ослын үнэлгээ болон харгалзааг сайн хийх, мэргэжлийн цол авахад нь түлхүү дэмжих, хижигтэй тэмцэх өмнө фронтод ажиллаж буй эмч сувилагчдын амьдралыг баталгаажуулах, тэдний өөрийн хамгааллыг сайн хийх, тэднийг сэлгэж амраах, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, ар гэрийн хүндрэлийг нь зохицуулах, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлэх, үрэгдсэн баатруудыг шагнан урамшуулах зэрэг болно.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ