Хижигтэй тэмцэх онц байдлын зэрэглэлийг бууруулав

2020-02-24 15:28:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын холбогдох хууль дүрэм болон олон газрын коронавирусийн хижигтэй тэмцэх байдалд үндэслэн Хятадын олон газар шинэ төрлийн коронавирусийн хижигтэй тэмцэх онц байдлын зэрэглэлийг буурууллаа. Үүнд 2-р сарын 24-с эхлэн Шаньши муж олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийн онц байдлын зэрэглэлийг нэгдүгээр зэрэглэлээс бууруулаад хоёрдугаар зэрэглэл болголоо.

Юүньнань муж шинэ төрлийн коронавирусээс сэргийлж тогтоон барих онц байдлын зэрэглэлийг нэгдүгээр зэрэглэлээс мужийн хэмжээний гуравдугаар зэрэглэл болгож буурууллаа. 2-р сарын 24-ний 9 цагаас Гуандүн муж тус мужийн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэн тогтоон барих зэрэглэлийг мужийн олон нийтийн эрүүл мэндийн онц байдлын нэгдүгээр зэрэглэлээс хоёрдугаар зэрэглэл болгон буруулжээ. Үүнээс өмнө Гүйжөү Ляонин, Гансү муж өөр өөрсдийн хижгээс сэргийлэх онц байдлын зэрэглэлийг мужийн хэмжээний гуравдугаар зэрэглэл болгон бууруулаад байсан юм. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ