Элчин сайд Цай Вэньруйгийн Сар шинийн мэндчилгээ

2020-02-24 15:53:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монголын ард түмэн уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх гэж буйг тохиолдуулж миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс нөхөрсөг Монголын ард түмэнд Сар шинийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршиж, зовлон жаргалаа хамтдаа хуваалцдаг хөрш орнууд. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улстай урт хугацааны тогтвортой, найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ажиллаж байна. Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж харилцааны хөгжлийг шинэ өндөрлөгт гаргаж, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам бэхжүүллээ. Хоёр орны удирдагч нарын хамтын хүчин чармайлтаар, хоёр улсын ард түмний сайхан нөхөрлөлийн үр дүнд, Хятад, Монголын харилцаа илүү өргөн хүрээнд хөгжих болно гэдэгт итгэл төгс байна.

"Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэж ярьдаг. Хятадын Засгийн газар болон ард түмэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдварт өвчинтэй хатуу тэмцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Хятадын удирдлагуудад захидал илгээн эмгэнэл илэрхийлж, Хятадын талын өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр өгөөжийг сайшаан, өндрөөр үнэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар, улс төрийн намууд, ТББ, бизнесийн салбарын төлөөллүүд болон хувь хүмүүс ЭСЯ-нд захидал илгээн эмгэнэл илэрхийлэн хандив өргөсөөр байна. Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн Хятад улсын өвчний тархалттай тэмцэх явдлыг сайшаан дэмжиж байна. Энэ бүхэн Монголын Засгийн газар болон ард түмний Хятадад туслах чин сэтгэлийг илтгэсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр хөгжил болон хоёр орны ард түмний хүнд үед хамт байж, харилцан тусалдаг найрамдалт нөхөрлөлийг харууллаа. Хятадын Засгийн газар болон ард түмэн Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. ХКН-ын зөв удирдлага, Монгол улс болон дэлхийн улс орнуудын асар их дэмжлэг байхад Хятад улс өвчнийг ялан дийлэх бүрэн итгэл, чадвартай байна.

2020 оны босгон дээр, Хятадын тал Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санааг даган мөрдөж, "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" үзэл санаа болон "хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох" чиглэлийг тууштай баримталж, хоёр орны удирдлагуудын чухал тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд хүргэж, хоёр орны ард иргэдэд илүү их сайн сайхныг авчрахын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе! Хятад, Монгол хоёр орны найрамдал мөнхөд орших болтугай!

http://mn.china-embassy.org

Их уншсан

холбоотой мэдээ