Нийгэм, эдийн засгийн хөгжлийн ажлуудыг сайтар хийх хэрэгтэй

2020-02-24 16:26:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Бээжинд Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлын хуваарилалтын хурал боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлсэн байна. Тэрээр онцлохдоо, Хятадын үндэстнүүдийн ард түмэн олон хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн түүхтэй. Гэвч хэзээ ч нугарч байгаагүй бөгөөд улмаар эрэлхэг баатарлагаар тэмцэж ирсэн. Өнөө халдварын байдал ноцтой хэвээр байгаа чухал үед шат бүрийн захиргаа сэргийлэлтийн ажлаа эрчимжүүлж, үйлдвэрлэлээ дэг журамтай сэргээн, бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, энэ оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн харалтыг биелүүлэхээр чармайн ажиллах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс өргөн олон намын гишүүд, боловсон хүчин, ард иргэд, ялангуяа Хубэй муж болон Үхань хотын өргөн олон намын гишүүд, боловсон хүчин, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, өмнө фтонтод халдвартай тэмцэж буй өргөн олон эмнэлгийн ажилтан, Ардын чөлөөх армийн цэрэг байлдагч нарт хүндэтгэл илэрхийлэн, Хонког, Макао, Тайванийн ахан дүүс, хилийн чанадад амьдарч буй цагаач иргэддээ баяр талархлаа илэрхийлжээ. Мөн Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд тал бүрийн туслалцаа үзүүлсэн улс орон, олон улсын байгууллага, найсраг зүтгэлтнүүдэд гүнээ талархал дэвшүүлж, халдвартай тэмцэх явцад аз бусаар амиа алдсан ахан дүүс, эмч сувилагч нарт эмгэнэл илэрхийлэн, халдварт өвчинтэй тэмцэж буй өвчтөн, тэдний гэр бүл, ажлын төлөө амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, өвчнөөр нас барсан хүмүүсийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш, намын төв хороо чухалд үзэж, даруй тохируулалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг төвлөрүүлэн удирдаж, шат бүрийн намын хороо, захиргаа, холбогдох байгууллагууд ард иргэдийн амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, үр дүнтэй арга хэмжээ авч, халдварын тархалтыг таслан зогсоохыг шаарджээ. Намын төв хороо байдалд нарийн нягт хяналт тавьж, судалгаа хийсний дараа цаг тухайд нь итгэл үнэмшилтэй байх, зовлон жаргалаа хуваалцах, шинжлэх ухаанчаар сэргийлэх, нарийн бодлого боловсруулах гэсэн ерөнхий шаардлага гаргаж, халдвараас уридчилан сэргийлэх стратеги бодлого боловсруулан, эмчлэх, эдгэрүүлэх түвшинг нэмэгдүүлэн, халдвар авах болон нас барах түншинг бууруулахаар үүрэг болгожээ. Түүнчлэн Үхань болон Хубэй мужийг гол талбар болгон, нэгдсэн командлалыг чангатган, бусад бүсийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, эмчилгээний эд материал болон амьдралын шаардлага бүхий материалыг яаралтай хангаж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулан, сурталчлан ухуулах ажлыг сайтар хийж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцааг хүлээн авах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах дайнд ялалт байгуулах хэрэгтэй. Халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих удирдалгыг чангатгах хэрэгтэй. Шат бүрийн намын байгууллага үүрэг хариуцлагаа ухамсарлан, ялангуяа хэрэгжүүлэх үүргээ илүү ухамсарлаж, намын төв хорооны бүх бодлого байрлуулалтыг нарийн бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Шат бүрт ажиллаж буй боловсон хүчин, удирдаж буй хүмүүс итгэл үнэмшил, үүрэг хариуцлага, энэрэн хайрлах, нарийн хянамгай үзэл суртлаар хошуучилж, гол, идэвхтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Өмнө фронтод боловсон хүчнийг давтан боловсруулж, ихээхэн зүтгэл гаргасан боловсон хүчнийг урамшуулан сайшааж, хариуцлагагүй, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага хүлээлгэн, өмнө фтонтод маш их зүтгэл гаргасан олон нийт, хувь хүний үндсэн байдлын дагуу зэрэг дэс хуваан шагнан урамшуулах хэрэгтэй. Үндсэн шатанд ажиллаж байгаа өргөн олон боловсон хүчин, ялангуяа Хубэй, Үхань зэрэг халдвар хүнд байгаа бүсэд ажиллаж буй боловсон хүчинд тулгамдаж буй бодит асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн, хэлбүү үзэл болон хүнд суртлын үзлийг болиулах хэрэгтэй. Халдвараас урьдчилан сэргийлэх нөөц болон хүчин чадлаа орон нутагт төвлөрүүлэн, нийгмийн хүчнийг дайчлан халдвараас урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах хэрэгтэй. Халдвартай тэмцэх явцад хүрэлцэхгүй талаа дүгнэж, туршлагаас суралцан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах хүчин чадал, түвшинг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ