Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ

2020-02-24 16:43:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Би Вэньчуаны хүн, би хэнээс ч илүү гавшгайлах ёстой” гэж Шэ Шагийн хэлсэн үг хүмүүсийн сэтгэлийг эрхгүй хөдөлгөж байна. Шэ Ша Коронавирусийн халдвар ноцтой байгаа Хүбэй мужид туслалцаа үзүүлж буй Сьчуань мужийн эмч сувилагчдын гурав дахь багийн хамгийн залуу сувилагч нь юм. Тэрээр урьд хожид долоон удаа өргөдөл гаргаж, коронавирустэй тэмцэх “хошууч цэрэг” болон гавшгайлж байна.

1996 онд төрсөн тэрээр 2008 онд болсон Вэньчуаний газар хөндөлтийн үед тавдугаар ангийн сурагч байжээ. Цэцэрхийлэлт удаа дараа болж, зам харилцаа, мэдээлэл холбоо тасарчхаад байсан ч авран туслах эмчилгээний баг маш шаламгай ажиллаж байхыг хараад эрхгүй бишрэх сэтгэл төржээ. Тэрээр хэлэхдээ, Хүний амь насыг аварч буй тэднийг хараад бишрэл төрсөн, тэдний нэг гишүүн болох сан гэж мөрөөдөж эхэлсэн гэжээ. Тэр нээрээ л сувилагчийн мэргэжлээр суралцаж, эмнэлгийн ажилчин болов.

Хоёр удаа өргөдөл гаргаж байж Үхань хотод томилогдож, эмчилгээний багийн сууж буй зочид буудлын халдваргүйжүүлэлт болон арын албанд хуваарилагдав. Ажилаа хийж дуусаад өөр ажил хийх чадал хүчинтэй гэж үзээд тэрээр ахин гурав удаа өргөдөл гаргаж, Хүбэй мужийн Ардын эмнэлгийн зүүн салбарын ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг хариуцжээ.

Ажлын явцад Шэ Ша уг эмнэлгийн халдварт өвчний тавдугаар тасгийн ахлах сувилагч Е Маньтай танилцав. Е Манийг дөнгөж ажилд орсон тэр жил Вэньчуаньд хүчтэй газар хөддөлт болж, тэрээр сайн дурын эмчилгээний багт хамрагдан авран туслах ажилд оролцжээ. Шэ Шагийн “Би Вэньчуаны хүн, би хэнээс ч илүү гавшгайлах ёстой” гэх үгийг сонсоод тэрээр нулимаа хорьж чадсангүй: Бид өмнө нь тэдэнд тусалж байсан, одоо харин тэд энд ирээд бидэнд тусалж байна гэлээ.

Ариутгаж, халдваргүйжүүлэх ажил ч Шэ Шад хангалттай санагдсангүй, тэрээр дахин хоёр удаа өргөдөл гарган “Тусгаарлагдсан бүсэд” сувилагчаар ажиллажээ. Тээрээр хэлэхдээ: Би сувилагчийн мэргэжилтэй хүн, өвчтөнүүдэд шууд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хүбэй мужид туслалцаа үзүүлж буй Сьчуань мужийн эмч сувилагчдын гурав дахь багийн ахлагч Лю Дань: Вэньчуаний газар хөдлөлтийн үеэр бүх муж хотуудын эмч сувилагчид бидэн халуун гараа сунган ажилласан. Одоо бид харин Хүбэй мужийг туслан ажиллаж байна. Багийн бусад эмч сувилагчид маань ч Шэ Шатай адилхан бодолтой байгаа. Бид хүний ачийг ачаар хариулж яваадаа баяртай байна гэжээ.

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж үг бий. Сайн үйл, сайхан сэтгэл яалт ч үгүй сайн үр дагуулдаг. Үлгэр бүхэн ингэж амар сайндаа жаргаж төгсдөг.

Шэ Ша мөн бусад бүх сайн дурын эмч сувилагчид мань “Амар сайндаа жаргах” болтугай.

Их уншсан

холбоотой мэдээ