Халдвар нь гадаад худалдааны урт хугацааны хөгжилд нөлөөлөхгүй

2020-02-24 16:57:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын худалдааны яманы сайдын туслах Рэнь Хунбинь 24-ний өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа нь Хятадын гадаад худалдааны урт хугацааны хөгжлийн төлөвт нөлөөлөхгүй бөгөөд Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өрсөлдөх хүчийг ч бууруулахгүй, Хятад улс дэлхийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулахтаатай орчинбайсаар байх болно гэжээ.

24-нд хэвлэлийн бага хуралд Худалдааны яамны сайдын туслах Рэнь Хунбинь хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдваргарснаас хойш гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд нийтлэг асуудалд тулгарч, захиалга бага, гэрээгээ гүйцэтгэхэд хүцүү, олон улсын ложистик удаан, худалдааны саад нэмэгдсэн зэрэг гаднын хүчин зүйл олон байна. Аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээх, захиалга, зах зээлийг баталгаажуулахын тулд Худалдааны яам халдварын эсрэг "гадаад худалдааг тогтворжуулах" 20 зүйлийн бодлого боловсруулж,санхүү, татвар, төв банк, гааль зэрэг байгууллага ч холбогдох дэмжих бодлого боловсруулав. Мөн Гуандүн, Жэжян, Хэнань, Ганьсү зэрэг 16 бүс нутаг арга хэмжээ боловсруулан, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, цаашид Худалдааны яам илүү олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа сэргээхийг дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, гадаад хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх салбарыг өргөтгөж, индэр тавцангаа нээлттэй байлган, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гадаад хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, "Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль" болон дүрэм журмыг сайтар хэрэгжүүлэн, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ