Сэтгэлийн дэм түшиг нийгмийн засаглалын дулаан бүлээнийг дамжуулж байна

2020-02-24 17:23:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Вичатаар ирүүлсэн утсыг тоссоны дараа, нөгөө талд нь мэгшин уйлсан дуу сонсогдоно. Эхлээд гиншиж байснаа сүүлдэж ирээд дуу алдан уйллаа. Юй Жиэ утсаа тасалсангүй, сэмээрхэн түүний утсыг чагнан, “зүгээр хамаагүй, хамаагүй” хэмээн доор дугаар аргадна.

Чүнчин хотын холбогдох байгууллагын статистик бүртгэлээс үзэхэд, шинэ хэлбэрийн коронавирусийн уушгины хатгалгаа гарснаас хойш, Чүнчин хотынхон сэтгэл зүйн мэргэжлийн 2170 гаруй сайн дурынхныг дайчлан, тусгаарлан ажиглалт хийж буй хүмүүс, эмчилгээний ажилтан болон анхан шатны боловсон хүчин, энгийн иргэдэд сэтгэл зүйн жолоодлого хийж, хижиг тахлын халдварын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Юй Жиэ бол эдгээр 2170 сайн дурынхны доторх нэгэн юм. 2-р сарын 13-нд түүний үйлчилж байсан Чүнчин хотын Наньган дүүргийн Түшань олон улсын хороололд 3 хүн шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн нь оношлогдож, дараа нь 200 гаруй өрхийн 690 гаруй хүнийг гэртээ тусгаарлан хижиг тахлаас сэргийлэх хатуу чанга арга хэмжээнд хамруулсан юм.

“Хижиг тахлын хугацаанд гэрээсээ гарч болохгүй тул олон хүмүүст сэтгэл үймрэх, хямрах байдал гарч, заримынх нь зан байдал эмзэг болж, түүнчлэн амьдрал, гэр бүлд нь азгүй явдал тохиолдсоны улмаас хэтэрхий эрс тэрс зан байдалтай болох нь бий”. Иймээс хижиг тахлын хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд орсон хүмүүсийг туслах нь хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхтэй эгээ адилхан чухал юм. Юй Жиэ бол улсын хоёрдугаар зэрэглэлийн сэтгэл зүйн эмч, түүний ажиллаж байгаа Вань-И ажлын газар бол сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, нийгэмд үйлчлэх нийгмийн байгууллага юм.

Олон улсын хорооллыг битүүмжилсний дараа Түшань суурингийн захиргаа Вань-И ажлын газар болон сэтгэл зүйн туслалцааны өөр нэгэн байгууллагыг урьж сэтгэлийн зүйн туслалцааны ажлын хэсэг байгуулан, интернет сүлжээ, утас ашиглан хорооллын оршин суугчдад сэтгэл зүйн лавлагааны тусламж үзүүлсэн байна. “Сүүлийн жилүүдэд, анхан шатны захиргаа сэтгэл зүйн туслалцааны үйлчилгээг улмаас улам чухалчлах болж, энэ нь нийгмийн засаглалын арга хэлбэрийн ахиц дэвшил болсон юм” гэж Юй Жиэ хэлэв.

Олны итгэл үнэмшлийг олохын тулд Юй Жиэ зэрэг хүмүүс юуны түрүүнд вечат ашиглан гэртээ тусгаарлан буй гэрийн эздийн дунд судалгаа хийж, сэтгэл зүйн үнэлгээ гарган, ажлын арга төслөө боловсруулсан байна. Дараа нь төрөл бүрийн шим тэжээлтэй хоол зууш хийх аргын тухай видео бичлэг гаргаж, түүнчлэн эдгээр хүмүүсийн доторх бие бялдраа дасгалжуулагч хүмүүсийн биеийн дасгалын дөхөм аргыг бичлэгээр олонтой хуваалцан, олонтой сэтгэл зүйн талаарх зайгаа ойртуулсан байна. Дараа нь онлайнаар сэтгэл зүйн жолоодлого хийх нь хялбар болж, Юй Жиэ сэтгэл зүйн нэлээд их дарамттай гурван хүнд сэтгэл зүйн туслалцаа олгожээ.

“Голдуу тэдний ярихыг нь сонсох, цагийг нь хамт өнгөрөөхөөр дамжин тэдэнд сэтгэлийн бухимдлаа гаргах зам суваг олгож, дараа нь үг хэлээр дамжин сэтгэлийг нь намжаах, тайвшруулах сэтгэл зүйн эмчилгээ хийсэн байна.” Юй Жиэ хэлэхдээ, ажлын хэсгийнхэн хүлээн авч эмчилсэн бүх хүмүүсийн асуудлыг хураангуйлан дүгнэсний дараа үсэг бичиг болгож, хорооллын бүх хүмүүстэй хуваалцан, олны сэтгэлийн дараасыг илүү өргөн хүрээнд намжааж чадсан гэв.

Хүмүүс гэртээ тусгаарласан хороололтой харьцуулахад, төвлөрүүлэн тусгаарласан анагаахын ажиглалтын газрын дарамт нэн их. Чүнчин хотын анагаахын ажиглалтын буй бүхий цэгүүдэд сэтгэл зүйн эмч байршуулжээ.

Чүнчин хотын өмнөд хэсгийн уулан дахь “Наньди шань тосгон”-д оношлогдсон, халдвар авснаар сэжиглэгдсэн, өвчтөнтэй ойр байсан зэрэг 40 гаруй хүн эндэхийн төвлөрүүлэн ажиглалт хийх газарт тусгаарлан анагаахын ажиглалт хийлгэж байна. Сэтгэл зүйн эмч Шэнь Юань өдөр бүр тэдэнд нэг нэгээр утастаж, ярилцахаар дамжин эн тэргүүнд сэтгэл зүйн үнэлгээ хийж, хэрэгцээ шаардлагатай үед сэтгэл зүйн жолоодлого хийж байна.

Шэнь Юань хэлэхдээ: “зонхилох хүмүүсийн сэтгэл санаа бүгд сайн байна, гэтэл энд дарамт нэн их учраас зарим хүмүүс сэтгэлээр хямрах, зан нь хатуу ширүүлэн болдог тул сэтгэл зүйн жолоодлогоор сэтгэл санааг нь тайвшруулах нь нэлээд үр дүнтэй юм” гэв.

Энэ оны сар шинийн битүүнээс эхлэн Чүнчин хотын 5-р Ардын эмнэлэг сүлжээгээр сэтгэл зүйн лавлагааны утсыг зарласан байна. Эмнэлгийн эрүүл хамгаалалтын газрын дарга, сэтгэл зүйн эмч Лян Бо өдөр бүр цөөн бус сэтгэл зүйн лавлагааны утас тосдог бөгөөд Чүнчингийн тухайн нутгаас гадна Жэжян мужийн Вэньжөү, Гуандүн мужийн Шэньжэн зэрэг газраас сэтгэл зүйн лавлагааны утас ирүүлдэг байна. “Биеийн дулаанаа олон удаа хэмжих, хижиг тахлын мэдээллийг байнга харах, сэтгэл санаа нь улам бухимдах, цээж дүүрэх, амьсгал давчдах, бүр түүнчлэн хоолны дуршил нь буруулах гээд олон нийтийн сэтгэл зүйн лавлагааны асуудал маш их адил төстэй талтай юм. Эмнэлгийнхэн эдгээрийг төрөл ангид хуваасны дараа сурталчилгаагаа нэмэгдүүлж, онлайны уншсан тоо байнга 10 мянгаас даваг гэж Лян Бо хэллээ.

Мэргэжлийн баг хамт олноос гадна нийгмийн ажилтан, ёс суртахууны жишээч хүмүүс зэрэг сэтгэл зүйлийн туслалцааны олон сайн дурынхан анхан шатны хороололд ирсэн байна.

Чүнчин хотын Жянбэй дүүргийн Гүө Жятүө гудамжинд 37 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн халамжийн үйлчилгээний баг ажиллаж байна. Насаар хамгийн бага нь 58, хамгийн ахмад нь 70 гаруй настай юм. Багийн гишүүн, 74 настай Жөү Шэнчинь хэлэхдээ, багийн гишүүд уул нь нийгмийн хорооллын ажлын сайн дурынхан байсан, зарим нь хорооллын байшингийн дарга, зарим нь бүжгийн нийгэмлэгийн гишүүд юм. “Бидний үйлчилгээний арга хэлбэр дөхөмхөн, хүмүүстэй хамт ярилцаж, сэтгэл зүйн жолоодлогын гарын авлага тарааж, айлуудаар очиж байдлыг асуухдаа илүүхэн мэнд амрыг нь асуудаг юм.” Иймэрхүү хялбархан ажил нь хорооллын ажлыг илүү саадгүй урагштай болгосон гэж Жөү Шэнчинь ярьж байлаа.

Одоог хүртэлх байдлаар Чүнчин хотынхон давхардсан тоогоор 57 мянга гаруй хүнд сэтгэл зүйн лавлагаа, жолоодлого олгож, интернет сүлжээгээр дамжин хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх сэтгэл зүйн эрүүл мэндийн танин мэдэхүйн 230 гаруй зөвлөмжийг нийтэлж, уншигчид давхардсан тоогоор 1.5 сая гаруйд хүрсэн байна.

Чүнчин хотын Хойд хороолол дахь Да Шиба гудамжин дахь Нуань Янян нийгмийн ажлын тасгийн сэтгэл зүйч Мин Ли хэлэхдээ: “Хижиг тахлын хугацаанд дахь сэтгэл зүйн хайр халамж нийгмийн засаглалын дулаан бүлээнийг харуулдаг” гэсэн юм. Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ