Төвөд зурхайн цагаан сараа тэмдэглэв

2020-02-24 19:43:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр 2-р сарын 24 бол Төвөд зурхайн төмөр хулгана жилийн цагаан сарын шинийн нэгэн юм, энэ өдрийг Төвөд үндэстэн энэ жилийн хамгийн чухал өдрөөр тэмдэглэдэг заншилтай билээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсны улмаар ТӨЗО-ны Төвөд үндэстний ард иргэд гэр хороололдоо утас буюу вийчатаар шинэ оны мэнд дэвшүүлж, сар шинээ тэмдэглэж байна. Одоо та бүхэн ХТРТ-ийн сурвалжлагчийн Лхас хотоос ирүүлсэн мэдээлэл сонсоно уу.

Лхас хотын Чэнгуань дүүргийн Ба Ланшюе гэр хороолол бол Бакур эртний хотын нэгэн Төвөд уламжлалын барилга бөгөөд энд 28 өрх амьдарч, аж төрж байна. Төвөд зурхайн цагаан сар болох үеэр, гэр хорооллын оршин суугчийн нэг Чиле гар утас, вийчатаар “Гэр хорооллын вийчат баг”-т дуут мессеж бичиж, сар шинийн мэнд дэвшүүлэн, сайн сайхны ерөөл дэвшүүлж байлаа. Тэрээр хэлэхдээ: “Уулдаа цагаан сарын шинийн нэгэн болох үед манай хамт олон энэ хүрээнд цугларч, хамт хоолонд орж, сар шинээ хамт олноороо тэмдэглэдэг байсан юм. Энэ жил харин нам жим, хүл хөдөлгөөн үгүй болжээ. Зүгээрээ, биеийн эрүүл мэндийн байдал бол маш чухал гэдгийг бид бүхэн ойлгож байна. Хижиг тахал өнгөрөх болно, бид дараа нь уулзсан ч оройтохгүй юм” гэжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдварыг хянаж,сэргийлэхийн тулд, Лхас хотын үндсэн шатны гэр хороолол хүмүүсийн гарч орохыг бүртгүүлж, менежментийг эрчимжүүлж, мөн үүний зэрэгцээ оршин суугчдад үзүүлэх үйлчилгээгээ ч эрчимжүүлжээ. Ба Ланшюе гэр хорооллоос зүүн тийш 20 метрийн зайд нэг хүнсний ногооны худалдааны цэг байдаг юм. Холбогдох салбарын зохицуулалтаар маш олон төрлийн шинэ жилийн хүнсний бүтээгдэхүүнийг Лхас хотын 63 худалдааны цэгүүдэд оруулсан байна. Худалдагч Пүрэвдаш хэлэхдээ: “Оршин суугчдад юу хэрэгцээтэй бол би утсаар компанид захиалга өгдөг, компани олон цэгүүдэд авчраад өгнө, оршин суугчид өөрөө ирж авах боломжгүй бол би хүргээд өгдөг юм. Өдөр бүр өглөөний 7 цагаас оройн 8 цаг хүртэл бид гэр хорооллын оршин суугчдад үйлчилж байгаа юм” гэжээ.

Хижиг тахлыг хянаж сэргийлэх ажил болон Төвөд зурхайн шинэ жилийн цагаан сарын зах зээлийн эрэлт хэрэгцээг баталгаажуулахын тулдманай компани Шаньдүн, Сычуань, Ланьжөү зэрэг газраас 800 гаруй тонн хүнсний ногоо болон 180 гаруй тонн цагаан будаа, гурил, үр тариа, хүнсний тос мах оруулж, хангамжийг баталгаажуулсан юм” гэжЛхас хотын Чэнгуань дүүргийн Жинтү компанийн дэд захирал Зашисолан хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Агуулахын нөөцийг энгийн үеийнхээс 7-8 дахин илүү нөөцөлж байна. Хангамжийн хувьд бидсборлуулалтын 63 цэгтэй, үүний суурь дээр тээврийн шууд борлуулах авто машин, тээврийн тусгай машиныг нэмбэл бүх Лхас хотын хэмжээнд хангамжийг оршин суугчдын үүдэнд хүргэн өгч, хол явах, хуран цугларахаас зайлсхийж байгаа юм. Цагаан сарын шинийн нэгэнд ч худалдаа нээлттэй ажиллаж, амьдралын чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний хангамжийг баталгаажуулж байна” гэжээ.

2-р сарын 23-24-нийг хүртэлх байдлаар, Төвөдөд шинэ төрлийн коронавирусийн халдварын оношлогдсон тохиолдол 0, биеийн байдал нь хүнд тохиолдол 0, нас барсан тохиолдол 0, уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тохиолдол 0 үзүүлэлттэй байсан бөгөөд нэг хүн илааршиж, эмнэлгээс гарсан юм. Уг өвчнөөр өвчилсөн нь оношлогдсон, уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тохиолдол дараагаар 25 хоног гараагүй. Энх амгалан байх нь юунаас ч чухал гэж Төвөд үндэстний ард иргэд хэлцгээж байлаа.


Их уншсан

холбоотой мэдээ