Бүх Хятадын АТИХ-ын Банйгын хороо чухал шийдвэр батлав

2020-02-24 22:27:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2 сарын 24-нд, 13-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны 16-р хурал өндөрлөсөн байна. Хурлаар, зэрлэг ан амьтдыг хууль бусаар наймаалах, зэрлэг ан амьтныг хүнсний зориулалтаар ашиглах муухай зуршлыг арилгах, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайтар баталгаажуулах тухай шийдвэр, түүнчлэн 13-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганыг хойшлуулан хуралдуулах шийдвэрийг санал оруулалтаар баталсан байна.

Шинэ төрлийн коронавиурсийн уушгины хатгалгааны тахал гарснаас хойш, зэрлэг амьтныг хоолны зориулалтаар ёсон бусаар хэрэглэх тулгамдсан асуудал, тэрчлэн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлэл үүсгэж байгаа нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан байна. Гэхдээ, зэрлэг амьтныг хамгаалах тухай хуулийг бүх талаар шинэчлэхэд зохих процесс шаардлагатай байна. Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх одоогийн энэ зангилаа үед Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо маш түргэхэн тусгай шийдвэр гаргасан нь зайлшгүй шаардлагатай, тулгам чухал явдал юм. Холбогдох хууль тогтоолд шинэчлэлт оруулахаас өмнө, зэрлэг амьтдыг идшинд хэрэглэхийг бүх талаар хориглохыг тодорхой болгож, зэрлэг амьтдыг хууль бусаар наймаалахад хатуу цохилт өгч, халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд ялалт байгуулан, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хүчтэй хуулийн баталгаа хангах нь уг шийдвэрийн зорилго юм.

Хурлын нөгөө нэгэн шийдвэр нь 13-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганыг хойшлуулан хуралдуулах шийдвэр юм. Шийдвэрт, 13-р сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганыг зохих хугацаа хойшлуулан хуралдуулахаар шийдэж, хуралдах тодорхой цагийн хуваарийг Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо дахин шийдвэрлэнэ гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ