Зориуд гүтгэн доромжлохыг Хятад улс зүгээр хараад суухгүй

2020-02-24 22:36:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Уолл Стрит Жорнал” сонин Хятад улсыг гүтгэн доромжилсон өгүүлэл нийтэлсэнтэй холбогдуулан 24-нд Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяньхэлсэн үгэндээ, хорон муу санаагаар гүтгэн доромжлохыг Хятад улс зүгээр хараад суухгүй гэж онцолсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 20-нд “Уолл Стрит Жорнал” сонины Хятадад ажиллаж буй ажилтан уг сонины удирдлагад хамтарсан и-мэйл илгээж,өмнө нь бичсэн Хятад улсыг гүтгэн доромжилсон нийтлэлийн гарчгийг өөрчлөхийн зэрэгцээ хүлцэл өчихийг шаардсан байна. И-мэйлд, энэ нь зөвхөн редакторын бие даасан асуудал биш, мөн мэдээ, нийтлэл хоорондын хуваарилалтын асуудал ч биш. Харин энэ нь буруу ташаа гарчиг бөгөөд Хятадын иргэдийг багтаасан маш олон хүмүүст чиглэгдсэн явдал гэжээ. Гэхдээ, “Уолл Стрит Жорнал” сонины хэвлэлийн төлөөлөгч 22-нд уг сонины байр суурьд хувиралт гараагүй гэсэн байна.

Үүнтэй холбогдуулан Жао Лижянь 24-нд хэвлэлийн бага хуралд онцлохдоо, “Уолл Стрит Жорнал” сонин Хятад улсыг гүтгэн доромжлон нийтлэл гаргасан хэрэгт миний ажлын хамсаатан Хятадын талын байр суурийг олон удаа илэрхийлсэн юм. Энд би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна , нэгд, хорон санааны гутаан доромжлолын эсрэг Хятад улс үг дуугүй суухгүй. Хоёрт, уг сонин мэдээ, нийтлэл хоёр нь харилцан тусгаар байдаг гэхээр шалтаг болгож байгаа нь учир ёсонд нийцэхгүй. “Уолл Стрит Жорнал” сониныг хэн нь хариуцаж, хэн нь гарч ирэн уучлал гүйх юм? Уг сонин бусдыг гутаан доромжлох чадалтай байж байгаад яагаад уучлал гүйх зориг байхгүй юм? Дэлхийд зөвхөн нэг л “Уолл Стрит Жорнал” сонин байгаа, хэрэв уг сонин дур зоригоороо байвал үр дагавраа өөрөө хариуцах хэрэгтэй гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ