Хятадын хөгжлийн боломж нэмэгдэх тусам дэлхийн эдийн засаг тотворжино

2020-02-24 23:14:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд, шинэ төрлийн коронавиурсийн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгдэлтэй төлөвлөх хуралд, Хятад улсын дарга Ши Жиньпин онцлохдоо, Хятадын хөгжлийн асар их боломж, хүчтэй хөдөлгөгч хүчнийг бүрэн дайчлан гаргавал энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлж чадна” гэжээ.

Өнөөгийн байдлаар, Хятад улсын хижиг тахлыг тогтоон барих болон сэргийлэлт илэрхий үр бүтэмжид хүрч, үйлдвэрлээ сэргээсэн компаниуд олширч, эдийн засгийн хөгжлийн боломж, хөндөлдөгч хүчнийг дайчилж байна. Хятадын албаны талын 24-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнөөгийн байдлаар Хятадын томоохон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ улам нэмэгдэж, эдгээрийн дотор Жэжян мужид 90 хувийг давсан байна. Бүх Хятадын хүнсний яаралтай боловсруулах хүчин чадварын үйл ажиллагаагаа сэргээсэн үзүүлэлт 70 хувиас давж, нүүрсний уурхайн үйлдвэрлэх хүчний сэргэсэн хэмжээ 76 хувьд хүрсэн байна.

Өнөөгийн байдлаар, Хятадын ДНБ-ны ерөнхий хэмжээ дэлхийн 16 хувь орчмыг эзэлж, дэлхийн эдийн засгийн хөгжил д 30-аас дээш хувь нэмэр үзүүлж байна. Хятад улс халдварт өвчнийг тогтоон барих болон үйлдвэрлэлийг сэргээх ажлыг ерөнхийд нь төлөвлөсөн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, олон нийтийн ашиг сонирхолд хариуцлагатай хандаж буйг харуулж байна. Компани ажиллавал, эдийн засаг эргэлтэд орж, дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний үйл ажиллагааг ч тогтворжих болно.

Зах зээлийн асар том цар хүрээ, эрэлт тэлэх орон зай нь Хятадын эдийн засгийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Хижиг тахлын халдварлалт бүрэн эцэс болсны дараа холбогдох хэрэглэгчдийн эрэлт бүрэн чөлөөлөгдөж, эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгоно. Хятад улсын урт хугацааны турш хуримтлуулсан технологийн давуу тал, жишээлэхэд, 5G, хиймэл оюун ухаан, онлайн дэлгүүр, онлайн сургалт, ухаалаг үйлдвэрлэл зэрэг нь ч хурдтай хөгжиж байна. Үүнээс гадна, энэ удаагийн хижиг тахлыг тогтоон болон сэргийлэлт нь олон нийтийн эрүүл мэндийн төхөөрөмж, онц байдлын барилга байгуулалт зэрэг салбарын дутагдалтай талыг илрүүлсэн бөгөөд эдгээр нь хөрөнгө оруулалтын орон зай, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх орон зай болж байна.

Олон улсын эдийн засгийн салбарынхан үзэж байгаагаар, хижиг тахлын нөлөө түр хугацааны, Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс суурь өөрчлөгдөөгүй. Өмнө урьдыг эргэн харахад, Хятадын эдийн засаг нь удаа дараагийн сорилт, хүчир бэрхшээлийн дунд хөгжсөн юм. Энэ удаа д мөн адил, Хятад улс энэ бэрхшээлийг даван туулах итгэл зориг, хүчин чадалтай бөгөөд энэ оны эдийн засгийн зорилтоо биелүүлэн, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ