24-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

2020-02-25 09:47:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 2-р сарын 24-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусийн халдвар авсан хүн 508-р нэмэгдэж, 71 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 530 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 2589 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 15758 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 789 хасагдсан байна.

2-р сарын 24-ны 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 47672-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 27323-д хүрч, нас барсан хүний тоо 2663-д хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 77658-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 2824 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 641742 хүний дотроос 87902 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 499 өвчтөн нэмэгдэж, 2116 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 68 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 121 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 81, Макаод 10, Хятадын Тайваньд30 хүн тус тус оношлогджээ.

Их уншсан

холбоотой мэдээ