Хятад улсын авч байгаа арга бол зөв гэдгийг практик гэрчлэв

2020-02-25 10:28:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад-ДЭМБ-ын зохион байгуулсан шинэ коронавирусийн халдварыг шалгах нэгдсэн мэргэжилтний хэсгийн гадаад талын ахлах, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын дээд зөвлөх Брус Айлвард 24-нд Бээжинд хэлэхдээ, халдварт өвчнийг сэргийлэх талаар дэлхий дахин Хятад улсын аргыг ашиглах тухай хараахан тогтоогүй байна. Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа арга бол амжилттай гэдгийг практик гэрчилсэн гэжээ.

Хятад-ДЭМБ-ын зохион байгуулсан шинэ коронавирусийн халдварыг шалгах нэгдсэн мэргэжилтний хэсэг 24-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, Брус Айлвард ажлын хэсэг газар дээр нь ажилласан байдлыг танилцуулахдаа, дэлхий дахинаараа халдварт өвчнөөс сэргийлэх бэлтгэл ажлаа хангах явцад би өөр хүмүүстэй нэгэн адил хэлбүү үзэлтэй байсан, эм бэлдмэлийн бус аргаар халдварт өвчнөөс сэргийлэх талаар тийм ч өөдрөг байр суурьтай байгаагүй. Хятад улсын авч хэрэгжүүлсэн арга нь эм бэлдмэл байхгүй, вакцин байхгүй нөхцөлд юу байвал юугаа хэрэглэх, яаж зохицуулбал тэгж зохицуулалт хийж, хүний амийг ямар аргаар аварвал тэр аргаар л аварсан байна гэжээ.

Брус Айлвард хэлэхдээ, Хятад улс хамгийн тэргүүнд бүхийлд нь нэгэн аргаар эмчилж байснаа аажмаар шинжлэх ухааны үндэслэлтэй, эрсдэл багатай байх зорилгоор удирдамж болгож, аль нэг газрын бодит байдал, хүчин чадлыг харгалзан үзэж, мөн вирусийн халдварын онцлогт зориулан арга авах болсон. Хэдийгээр өчүүхэн өөрчлөлт хийсэн ч идэвхтэй нөлөө авчирсан. Хятад улсын авч байгаа арга бодлого шинээр оношлогдсон тохиолдол их байсан байдлыг сааруулсан. Сайн үр дүнд хүрч буй гэдгийг тоо бүртгэл шууд харуулж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ