Хүнийг доромжилон гутаах зоригтой байгаад яагаад буруу хүлээх зориггүй бэ?

2020-02-25 16:05:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-ны өдөр “Wall Street Journal” сонины 53 ажилтан уг сонины удирдлагад и-мэйл бичиж, үүнээс өмнө нийтэлсэн “Хятад улс бол Ази тивийн жинхэнэ өвчтөн мөн” гэсэн өгүүллийн гарчгийг өөрчлөхийг шаардаж, хохирогчдоос буруу хүлээхийг шаардсан байна. Эдгээр ажилчид хэлэхдээ, Энэ нь редакторын бие даасан асуудал биш, бас ч мэдээ болон тойм хоорондын ялгаа зөрүүний асуудал ч биш юм. Энэ бол буруу гарчиг, энэ нь хятадчуудыг багтаасан маш олон хүмүүсийг хохироосон байна" гэжээ. Гэвч “Wall Street Journal” сонины хэвлэлийн төлөөлөгч 22-нд үг хэлж уг сонины байр суурь өөрчлөгдөхгүй гэжээ.

Энэ тухай Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 24-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зориудаар гүтгэн доромжилж байгаа үйл хэрэгт Хятад улс “Хурга майлахаа болих” шиг дуугүй суухгүй юм гэжээ. “Wall Street Journal” сонин хүнийг доромжилж гутаах зоригтой байгаад яагаад буруу хүлээх зориггүй юм. Дэлхий дээр ганц “Wall Street Journal” сонин гэж байж, дур зоригоороо аашилбал холбогдох хариуцлагыг хүлээх ёстой. Мэдээ болон тойм хоорондын ялгаа зөрүү гэдгээр шалтаг болгох нь ямар ч ёсгүй юм гэжээ.

24-ний өдөр нийтэлсэн “олон улсын тоймчийн өгүүлэл”-д халдварт өвчнөөс сэргийлж байгаа чухал үед “Wall Street Journal” сонины үйлдэл аймшигтай тохио өгч байна. Даруй АНУ болон барууны зарим орон Хятад улс буюу хятадчуудад чиглэсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үг яриа үйл явдал дахин сэргэж эхэлсэн байна. Энэ нь дэлхий нийтээрээ халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа хүчин чармайлтыг хохироох төдийгүй дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлд далд аюул бий болгох болно гэжээ.

Энэ сарын 3-нд “Wall Street Journal” сонин “Хятад улс бол Ази тивийн жинхэнэ өвчтөн мөн” гэсэн гарчигтай доромжилж гутаасан өгүүлэл нийтэлж, Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэж байгааг гутаан доромжилж, ямар ч эш баримтгүйгээр Хятадын эдийн засаг унах болно гэж хэлсэн бөгөөд Хятадын ард түмний хилэнг бадрааж, олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртсөн юм. “Wall Street Journal” сонины үйлдэлд чиглүүлэн Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 19-нд онлайн хэвлэлийн бага хурал дээр, мөн өдрөөс “Wall Street Journal” сонины Бээжинд суугаа гурван сэтгүүлчийн Хятадад ажиллах эрхийг хассанаа мэдэгдсэн байна. Гэн Шуан хэлэхдээ, “Wall Street Journal” сонин элдвээр шалтаглаж, илээр буруу хүлээсэнгүй бөгөөд холбогдох хариуцлагатай хүнээс хариуцлага нэхэмжилсэнгүй гэжээ.

Энэ сарын 9-нд “Хятад улс бол Ази тивийн жинхэнэ өвчтөн мөн” гэсэн өгүүллийн зохиогч АНУ-ын консерватив бүлгийн судлаач Валтер Мийд твтрээр жиргэж, АНУ-ын сонинд зохиолч нар гарчиг өгөх буюу гарчгийг хянах эрх байхгүй, гарчгийн асуудлыг редактортай ярих хэрэгтэй гэжээ. “Wall Street Journal” сонин харин хэвлэлийн дотоодод мэдээний болон тоймчийн тасаг нь биеэ даан ажиллаж байдаг гээд үг ярианы эрх чөлөөтэй гэдэг шалтгаар тайлбарлаж байлаа.

“Wall Street Journal” сонины 53 ажилчин нэр хамтран захидал бичиж тэмдэглэхдээ, буруу гарчиг сонгосон нь зөвхөн Хятад улс биш олон хүнийг хохироосон байна. Сонины хорооны удирдлагууд “гарчгийг залруулж, уншигчид, мэдээ хангагч, ажил нэгтнүүд, тэрчлэн хохирсон хүмүүсээс уучлал гуйх хэрэгтэй гэжээ. Уг захианд тэмдэглэхдээ, ирээдүйн хэдэн хоногт арга хэмжээ авахгүй бол “Wall Street Journal” сонины Хятад улс дахь үйл ажиллагаанд нөлөөлөхөөр барахгүй уг сонины нэр хүндийг унагах болно гэжээ.

Олон улсын тоймд тэмдэглэхдээ, уг сонины удирдлагууд байдалд магадлалт хийж, бодит үйл ажиллагаагаараа эдгээр саажилтад хариу өгч, Хятад улсад, дэлхий дахинд хариу өгөх хэрэгтэй. Дур зоригоороо үйл ажиллагаа авч 100 гаруй жилийн түүхтэй брэндийг хохироож, ёс суртахууны үндсэн хэм хэмжээг алдахгүй байхыг хүсэж байн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ