ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятад улсын хичээл зүтгэлийг үнэллээ

Сарантуяа 2020-02-25 23:28:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Хятадын Төв радио телевиз “Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг ямар түвшинд ажиллаж байгаа вэ? ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үнэлгээг сонсоорой” гарчигтай тоймчийн өгүүл гаргажээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ: “БНХАУ-ын авч хэрэгжүүлж буй арга бол одоохондоо бидний мэддэг цорын ганц, бодит үнэнээр гэрчлэгдсэн амжилттай арга юм” хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирлын ахлах зөвлөх Брус Айлвард 24-нд хэлсэн нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм.

Мөн өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгааны тухай БНХАУ-ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн нэгдсэн хэсэг Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, Хятад улс олон нийтийн эрүүл мэндийн хүрээнд ерөөс байгаагүй арга бодлогуудыг хэрэгжүүлэн, өвчин тахал түгэхийг тогтоон барьж, вирусийн халдварыг таслан зогсоох талаар тодорхой үр дүнтэй ажилласан тул эрсдэлтэй байсан хэдэн зуун мянган тохиолдол уг вирусийн халдвар авахаас зайлсхийж чадсан юм гэсэн бөгөөд бусад улс орнууд Хятад улсад чиглүүлсэн арга бодлогодоо аль болох түргэхэн дахин үнэлгээ хийх ёстой хэмээн санаачилжээ.

Тус нэгдсэн хэсэг дэх гадаадын мэргэжилтнүүдийн ахлах Брус Айлвард хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, би урьд нь бусад хүмүүстэй адил эм бэлдмэлээс бусад эмчилгээний талаар тодорхой ойлголтгүй байсан юм. Хятад улс харин зориулалттай эм, вакцин байхгүй учраас байдаг зүйлээ ашиглаж, шаардлагад нь нийцүүлэн тохируулалт хийж, дасан зохицож, хүний амь насыг аврахын төлөө зүтгэсэн юм гэжээ.

Өвчин тахлын эсрэг тэмцэж буй тэргүүн фронтод гүнзгий судалгаа хийсний дүнд эдгээр үнэлгээг гаргасан байна. 9 хоногийн хугацаанд олон улсын 12 хүний бүрэлдэхүүнтэй ДЭМБ-ын мэргэжилтний хэсэг Хятад улстай хамтран Бээжин, Гуандүн, Сычуань, Хүбэй зэрэг газрын ажил байдалтай танилцсан юм.

Хятад улс ямар түвшинд ажилласан вэ?Тэргүүн фронтын ажилтай танилцсаны дүнд гаргасан дүгнэлт бол хамгийн эрх хүчин бүхий, найдвартай дүгнэлт болох нь илэрхийл байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, олон удаа шийдвэр тогтоогчдын дээд хурлыг даргалан хуралдаж, өвчин тахлын эсрэг тэмцэх ерөнхий шаардлага, зорилтыг тодорхойлон, өвчин тахлын эсрэг тэмцэх эрчимтэй удирдах хүчийг бүрдүүлсэн юм.

Үхань хотод хөл хорьж, олон газар нэгдэлтэй ажилласан, Үханьд түр эмнэлэг байгуулж, армийн болон олон нутгийн эмчилгээний ажилтнуудыг томилсон, эмчилгээний хэрэгслийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг сэргээсэн зэрэг арга бодлогууд өвчин тахлыг эсрэг тэмцсэн Хятад улсын хурд, цар хэмжээ, үр бүтэмжийг бүрэн харуулав.

Хятад улс сар гаруйн хугацаанд өвчин тахлыг таслан зогсоох талаар тодорхой үр бүтэмжид хүрсэн нь олон улсын хамтын нийгэмлэг нийгмийн тогтолцоо, засаглалын чадвар зэрэг асуудлыг судлахад нь амьд үлгэр жишиг хангасан юм.

Хятад улс нийгэм нийтээрээ эв санаагаа нэгтгэж, тогтолцооны давуу талдаа түшиглэсэн тул гай гамшиг, өвчин тахлын үед нийгмийн дэг журам эвдэгддэг түүх Хятад улсад үүсээгүй юм.

Шинэ төрлийн коронавирус нь шинээр бий болсон халдвар үүсгэгч учраас түүний халдвараас урьдчилан сэргийлж, талсан зогсоохыг өчүүхэн ч сулруулж болохгүй.

Хятад улс дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндэд хүлээх хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлаж, тогтолцооны давуу талдаа түшиглэн, өвчин тахлын эсрэг бүх хүчээрээ тэмцэж, талуудтай туршлагаа хуваалцан, эм бэлдмэл болон вакцин судлалын талаар нягт хамтран ажиллаж, гадаадад боломжийн хирээр тусламж үзүүлнэ. Эв санаагаа нэгтгэн, итгэл зоригоо чангалбал дэлхий нийтээрээ удалгүй энэ хямралыг даван туулж чадна гэж тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ