Ши Жиньпин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд чухал заавар өгөв

Сарантуяа 2020-02-25 23:41:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хятадын хаврын улирлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажлын талаар чухал заавар гаргаж, эрсдэл сорилтын өмнө хөдөө аж ахуйг улам илүү тогтвортой байлган, үр тариа, хүнсний гол чухал бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Бүх шатны намын хороо хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчдын ажлыг тэргүүлэх байранд чухалчилж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах болон ядуурлыг бууруулахын чухал үүргийг ерөнхийд нь хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн суурийг улам бататгаж, уг салбарын сул талыг нөхөж, өвчин тахлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн жилийн зорилт үүргийг биелүүлэхэд хүчтэй тулгуур хангах хэрэгтэй гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян заавар өгч, олон нутгийн холбогдох байгууллагууд өвчин тахлын эсрэг тэмцэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг уялдаатай ахиулан, хөдөө аж ахуйн хаврын тариалангийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ