Энэтхэг, АНУ-ын удирдагчид хэлэлцээ хийв

2020-02-26 09:52:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Шинэ Делид, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хэлэлцээ хийлээ. Энэтхэг улс АНУ-аас 3 тэрбум гаруй ам долларын өртөг бүхий цэргийн техник хэрэгслийг худалдан авахаар шийдсэнээс гадна, хоёр тал бусад хэлэлцээрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Хоёр тал хэлэлцээний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үеэр, Энэтхэг, АНУ хоёр орон цэргийн зэр зэвсэг худалдан авах, нефть, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрч, 3 санамж бичигт гарын үсэг зурсан боловч худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй хэмээн илэрхийлжээ.

Хамгийн их анхаарал хандуулж буй худалдааны асуудалтай холбогдуулан Моди сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Хоёр орон удахгүй болох худалдааны хэлэлцээрт "хууль эрх зүйн арга зам" хангахаар шийдсэн. Хоёр орны худалдааны сайд нар хоорондын яриа хэлэлцээ сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Трамп: АНУ, Энэтхэгийн гол асуудал бол шударга, харилцан хөнгөлөлттэй хоёр талын эдийн засгийн харилцаа тогтоох, худалдааны хэлэлцээрийн асуудлаар бүх талаар тохиролцоонд хүрч ахиц дэвшил гаргах явдал юм, гэвч тохиролцоонд хүрч чадаагүй хэмээн онцолжээ.

Трамп 24-нд Энэтхэгийн баруун нутгийн Ахмадабад хотод хүрэлцэн очсоноор Энэтхэгт хийх хоёр хоногийн айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрээр 25-нд Энэтхэг улсад хийсэн айлчлалаа өндөрлүүлжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ