НҮБ-ийн хүний эрхийн зөвлөлийн дээд хурал болов

2020-02-26 10:00:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 2-р сарын 25-нд, Женев хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ийн хүний эрхийн зөвлөлийн 43 дахь хурлын үеэр Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн хурлаар "Бээжингийн тунхаг", "Үйл ажиллагааны хөтөлбөр" баталсны 25 жилийн ойг тэмдэглэх семинар зохиов. 100 гаруй орны дээд зиндааны төлөөлөгч, Женевт суугаа гадаадын дипломат ажилтан, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцов.

Хятадаас НҮБ-ийн Женевт суугаа хэрэг эрхлэх алба, Швейцарид суугаа бусад олон улсын байгууллагад суугаа байнгын төлөөлөгч Чэнь Шюй нээлтийн ёслолд хэлэхдээ, "Бээжингийн тунхаг" болон "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан 25 жилийн турш талуудын хүчин чармайлтаар дэлхийн эмэгтэйчүүдтэй холбогдох ажил хэрэг идэвхтэй ахиц гарсан хэдий ч хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал мөн хүнд байсаар. Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хүчин зүтгэж, дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн хурлаар хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, эмэгтэйчүүдийн хөгжлийн ажил хэргийг урагшлуулан, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулан, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хүйсний тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөгжлийг урагшлуулахыг дэмжих ёстой гэжээ.

2019 оны 9-рд сард Хятад, Дани, Кени, Мексик, Франц зэрэг орны санаачилгаар хүний эрхийн зөвлөлийн 42 дахь хурлаар шийдвэр баталж, хүний эрхийн зөвлөлийн 43 дахь хурлын үеэр "Бээжингийн тунхаг" болон "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсны 25 жилийн ойг тэмдэглэхээр болсон юм.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ