25-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

2020-02-26 10:13:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 2-р сарын 25-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусийн халдвар авсан хүн 406-р нэмэгдэж, 52 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 439 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 2422 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 14573 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 374 хасагдсан байна.

2-р сарын 25-ны 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 45604-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 29745-д хүрч, нас барсан хүний тоо 2715-д хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 78064-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 2491 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 647406 хүний дотроос 79108 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 401 өвчтөн нэмэгдэж, 2058 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 52 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 126 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 85, Макаод 10, Хятадын Тайваньд 31 хүн тус тус оношлогджээ.

Их уншсан

холбоотой мэдээ