Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак нас барав

2020-02-26 10:16:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ, Орон нутгийн цагаар 25-нд Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 91 настайдаа нийслэл Каир дахь цэргийн эмнэлэгт нас барав. Египетийн албаны тал Мубаракийн нас барсанд цэргийн ёслолын оролцуулах арга хэмжээ зохион явуулна, гэхдээ оршуулгын цаг хугацаа, нарийн ширийн зүйлийг тодруулаагүй байна.

Мубаракийн хүү Аллах Мубарак 25-нд эцэг Мубарак нас барсныг зарлав. Тэрээр "Миний аав Хосни Мубарак өнөөдөр үдээс өмнө нас барлаа" гэж нийгмийн мэдээллийн хэрэгсэлд бичжээ. Египетийн үндэсний телевиз ч энэ мэдээг нотолсон байна.

2011 оны эхээр, Египетэд засгийн газрын эсрэг томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж, Мубарак тушаалаасаа огцорч, шүүхийн хяналтыг хүлээн авснаар, Египетийн түүхэн дэх шүүхийн хяналт хүлээсэн анхны ерөнхийлөгч болсон юм. 2012 оны 6-р сард Мубаракийг Каирын эрүүгийн шүүхээс насаар нь хорих ял оноожээ. Дараа нь батлан даалтаар шоронгоос гарсан боловч биеийн эрүүл мэндийн байдал нь тааруухан байсан тул удаан хугацаагаар Каир дахь цэргийн эмнэлгийн хорионд оржээ. 2014 оны сүүлээр, Египетийн шүүх жагсагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Мубаракийн хэргийг дахин шалгаж цагаатгасан юм. 2017 онд Мубарак суллагдаж, хоригдлын амьдралаа эцэслүүлжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ