Дамаскад авто машин дэлбэрсэн хэрэг гарчээ

2020-02-26 10:17:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 25-ны үдээс хойш ба орой Сирийн нийслэл Дамаскад авто машин дэлбэрсэн 2 дайралтын хэрэг гарч, нэг эгэл иргэн шархдав.

Сирийн мэдээллийн агентлаг Дамаскийн цагдаагийн ерөнхий газрын мэдээнээс эш татаж тэмдэглэхдээ, нэг авто машин Дамаск хотын төвийн туннелиэр явж байхдаа дэлбэрч, жолооч нь шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна гэжээ. Террорист этгээд авто машинд тэсрэх бодис угсруулсан гэж цагдаа хэлэв.

Энэ сар гарснаас нааш, Дамаскад авто машин дэлбэрсэн хэрэг олонтоо гарч байна. 18-нд нэг авто машин автобусийн зогсоолын ойролцоо дэлбэрч, 5 эгэл иргэн шархаджээ. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ