Царцааны гамшгаас даван туулах хөрөнгө мөнгө хангахыг уриалав

2020-02-26 10:19:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Диарик хэлэхдээ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чюй Дүнюй, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан дэд ерөнхий нарийн бичгийн дарга Роккок болон Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэгч дарга Беаслей мөн өдөр хамтдаа уриалахдаа: Олон улсын хамтын нийгэмлэг нэн их хөрөнгө мөнгө хангаж, маш их хохирол учруулж буй царцааны гамшгийг даван туулах ёстой гэжээ.

Диарик хэлэхдээ: 1-р сараас НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 76 сая ам долларын хандив цуглуулах төлөвлөгөө эхлүүлэв, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чадлыг ашиглаж, Африкийн зүүн хойд бүсэд гарсан царцааны халдлагатай тэмцэхэд туслахыг хүсэж байна, гэвч мөнгө цуглуулах энэхүү төлөвлөгөөний ахиц хэтэрхий удааширч, одоогийн байдлаар зөвхөн 33 сая ам долларын хандив цуглах төлөвтэй байгаа гэжээ.

Диарик хэлэхдээ: зүүн Африкт царцааны гамшиг үргэлжилснээр, үүнийг даван туулах өөрийн өртөг хэд дахин нэмэгдэж, 138 сая ам долларт хүрэв хэмээн НҮБ-ын гурван хариуцлагатан үзсэн гэжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс сэрэмжлүүлэхдээ: зөвхөн царцаанаас үр тарианы аюулгүй байдалд учруулж буй нөлөөг арилгах өөрийн өртөг нь түүний өнөөгийн гамшгийн өргөжлийг хориглох өөрийн өртгөөс наанадаж 15 дахин их болов гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ