Хятадын туршлагаас суралцаж тогтвортой хөгжлөө түргэтгэхийг уриалав

2020-02-26 10:25:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын байнгын орлогч Амина Мухаммед 25-нд хэлэхдээ, Хятадын өнгөрсөн хэдэн арван жилийн хөгжил нь Африкт чухал туршлага хангасан юм. Африкийн орнууд Хятадын туршлагаас суралцаж тогтвортой хөгжлөө түргэтгэхийг хүсэж байна гэжээ.

Африкийн тогтвортой хөгжлийн асуудлаарх бүсийн 6-р форум Зимбабвейн жуулчлалын бүс болох Виктор хүрхрээ хотод нээгдлээ. Амина Мухаммед нээлтийн ёслолд хэлэхдээ, ард түмнээ ядуурлаас гаргах талаар Хятад улс илэрхий амжилт олсон бөгөөд НҮБ-ын мянганы хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар томоохон хувь нэмэр оруулсан юм. Африкийн орнууд Хятадын туршлагаас суралцаж, өөрийн орныхоо эдийн засаг нийгмийн хөгжлийг НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Африкийн холбооны 2063 оны хөтөлбөртэй уялдуулж, өөр өөрийн орныхоо тогтвортой хөгжлийн үйл явцыг ахиулахыг хүсэж байна гэжээ.

НҮБ-ын олон салбар болон Африкийн 40 гаруй орны 3000 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид уг форумд оролцлоо. Уг Форум 2020-2030 он: 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон 2063 оны хөтөлбөрөөр Африкийн шилжилт болон цэцэглэлт хөгжлийн аван жилийг биелүүлье уриан дор болсон юм.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ