Байконурын сансрын төвийн нэгдүгээр цамхагт өөрчлөлт хийхээр төлөвлөж байна

2020-02-26 10:39:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ, ОХУ, Казахстан, Арабын нэгдсэн эмират улс энэ онд хамтаар хөрөнгө гарган Байконурын сансрын төвийн нэгдүгээр цамхагт өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

ОХУ-ын тал үүнийг хүсэн хүлээж байна. Оросын "Риа Новости" агентлагийн сайт Оросын сансрын дэд бүтцийн удирдах төвийн хариуцлагатай хүн Охлопковын үгнээс иш татаж тэмдэглэхдээ, бид өөрчлөн байгуулах төлөвлөгөөг даруйхан эхлүүлэхийг хүсэж байна. Маргааш эхэлсэн ч болно гэжээ.

Гэвч уг асуудал будлиантай учир ОХУ тэвчээртэй байх хэрэгтэй. Охлопков 25-нд хэвлэлд хандан хэлсэн шиг Байконурын сансрын төвийн нэгдүгээр цамхгийг өөрчлөн байгуулах ажил улс төрийг хамарсан будлиантай асуудал юм. ОХУ, Казахстан, Арабын нэгдсэн эмират улс энэ талаар зөвшилцөж байна. Түншүүдэд бодолцох хугацаа хэрэгтэй гэжээ.

Гэвч Охлопков хэлэхдээ, нөхцөл байдал ямар байсан ч өөрчлөн байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Союз-2M пуужинг хөөргөхөөс өмнө биелүүлэх хэрэгтэй гэжээ. Төлөвлөгөө ёсоор Союз-2M пуужинг 2023 онд хөөргөх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ