Өвөр Монголд 7 өдөр дараалан шинэ тохиолдол илрээгүй

2020-02-26 10:45:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-р сарын 25-ны орой шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ӨМӨЗО-ы командлын газраас албан мэдээ нийтэлж, 2-р сарын 25-ны 24 цагаас шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвар хэмээх олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийн ӨМӨЗО дахь хариу тусгалын зэрэглэлийг бууруулаад 3-р зэрэглэл болгосон байна.

Шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ӨМӨЗО-ы командлын газрын эмчилгээний багийн дарга, Эрүүл мэндийн хорооны дарга Шюй Зихун хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа: Хятадын Төрийн Зөвлөлийн халдвараас сэргийлэн хянах нэгдсэн механизмын комиссоос хэвлэн тараасан “Шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвараас сэргийлэн хянах ажлыг удирдах тухай санал”-ын дагуу ӨМӨЗО-ноос холбогдох мэргэжилтнийг зохион байгуулж, халдварын өнөөгийн байдалд бүх талын үнэлгээ болон нарийн хянамгай магадлал хийсний дараа, энэ удаад хариу тусгалын арга хэмжээний зэрэглэлийн талаар зохицуулалт хийсэн байна гэжээ.

Эх сурвалжилд тэмдэглэснээр, 2-р сарын 25-ны 17 цагийн байдлаар, ӨМӨЗО-д Шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины халдвар авсан 75 тохиолдол гарч, 35 өвчтөн эмнэлэгээс гарч, бас 40 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. 2-р сарын 19-нөөс буюу 7 өдөр дараалан Өвөр Монголд шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ