Дундад дорнодын 9 оронд халдварын тохиолдол илрэв

2020-02-26 14:03:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд, Дундад дорнод бүсэд шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар өргөжин тэлэх хандлагатай байна. 25-ны байдлаар, уг бүсийн 9 оронд халдварын тохиолдол илэрсэн байна.

Зөвхөн Иранд л халдварын тохиолдол болон нас барагсдын тоо огцом нэмэгдэж байгаа биш, 2-р сарын 24-нд Бахрейн, Кувейт, Ирак, Афганистан, Оман зэрэг оронд залгаагаар халдварын шинэ тохиолдол илэрч, олонх тохиолдол нь цөм Ирантай холбоотой юм байна. Дээр дурдсан орнуудаас гадна, АНЭУ, Израиль, Ливан зэрэг оронд ч коронавирусын халдвар авсан тохиолдол гарсан байна.

Дундад дорнод бүсийн эмчилгээний түвшин болон халдвараас сэргийлэн хянах чадавх тааруухан мөртөө Ираны хэсэг хөрш орон дайн самууны байдалд байгаа учраас, Дундад дорнод бүсэд халдвараас сэргийлэн хянах байдал өөдрөг бус байгаа ажээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ