2020 оны Токиогийн олимп товлосон цагтаа болно

2020-02-26 16:00:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Олон Улсын Олимпын Хорооны гишүүн Дик Фунтын хийсэн "Ирэх гурван сарын дотор шинэ төрлийн коронавирусийн халдварын заналхийллийг дарж чадахгүй бол, Токиогийн олимпыг цуцалж магадгүй" гэсэн мэдэгдэлд чиглүүлэн Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ, Фунтын үзэл бол зөвхөн хувь хүний үзэл төдий, ОУОХ-г төлөөлж чадахгүй. Токиогийн олимп товлосон цагтаа зохиогдох болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Дик Фонт гишүүний байр суурьтай холбогдуулан энэ нь Олимпын хорооны албаны байр суурь биш хэмээн ОУОХ илэрхийлсэн. Одоо Токиогийн олимпын бэлтгэл ажлууд төлөвлөгөө ёсоор явагдаж байна гэжээ.

2020 оны Токиогийн олимп 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-нийг хүртэл болж, паралимп 8-р сарын 25-наас 9-р сарын 6-ныг хүртэл болно. ОУОХ, Токиогийн Олимпын Хороо болон Японы засгийн газар бүгд тодорхой байр сууриа илэрхийлж, Токиогийн олимп, паралимп нь яасан ч цуцлагдах буюу хойшлогдохгүй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ