"Том гүрний хижгийн дайн-2020 оны Хятадын шинэ төрлийн коронавирустэй хийж буй тэмцэл" ном хэвлэгдлээ

2020-02-26 16:42:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Төвийн суртал ухуулгын хэлтэс, төрийн зөвлөлийн хэвлэлийн алба удирдаж, Үжөү хэвлэлийнгазар болон ардын хэвлэийнгазар хамтран яаралтай редакторлож гаргасан 《Том гүрний хижгийн дайн-2020 оны Хятадын шинэ төрлийн коронавирустэй хийж буй тэмцэл》ном саяхан хэвлэгдлээ.

Тус ном олон улсын гүнзгийрүүлсэн мэдээллийн илтгэх арга хэлбэрээр 2 сая гаруй үсгийн материалыг гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс авч, органикаар уялдуулан эмхтгэн редакторлаж, том гүрний удирдагч болох, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ард олны төлөө гэсэн сэтгэл, хариуцлагат сэтгэл, стратегийн алсын хараа, гарамгай удирдах чадварыг төвлөрүүлэн харуулж, Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын төв хорооны төвлөрсөн нэгдэлтэй удирдлага дор Хятадын ард түмэн шуурхай дайчлагдаж, сэтгэл нэгдэн хүчээ хамтатгаж, хижгийн эсрэг ард түмний дайн зарлаж, ерөнхий дайн, тосон хориглох дайндаа үе шатны чанартай ахиц гаргаж, идэвхтэй сайн хандлага гаргалаа. Энэ нь ХКН-ын удирдлага болон Хятадын онцлогтой социализмын тогтолцооны давуу талыг тусган харуулж, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, дэлхийн болон бүс нутгийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалахад асар их хүчин чармайлт гаргасан юм. Уг ном 100 мянга гаруй үсэгтэй.

Эс сурвалжаас үзвэл, уг номыг англи, франц, испани, араб таван хэлээр удахгүй хэвлэх гэж байгаа юм байна.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ