БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 1261-д хүрч, 12 хүн нас баржээ

2020-02-26 16:46:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн цагаар 2-р сарын 26-ны 16:05 цагт:

Өнөөдөр 26-ны өдөр үдээс өмнө БНСУ-д коронавирусийн халдвар авсан 169 тохиолдлыг бүртгэсний дараа, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын үдээс хойшийн мэдээлснээр, БНСУ-д коронавирусийн халдвар авсан 115 тохиолдлыг дахин бүртгэсэн байна. Одоо БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 1261-д хүрч, 12 хүн нас барсан байна.

Бээжингийн цагаар 2-р сарын 26-ны 11:20 цагт:

БНСУ-ын Тегү хотын захиргаа 26-нд мэдэгдэхдээ, 26-ны өдөр коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол нас барсан байна гэжээ. Ингээд БНСУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүн 12 болжээ.

Одоо БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүн 1146 байж, 1-р сарын 20-нд анхныг тохиолдлыг бүртгэснээс 38 хоногийн хугацаанд 1000 хүнийг бүртгэжээ.

Бээжингийн цагаар 2-р сарын 26-ны 09:00 цагт:

БНСУ-ын эрүүл мэндийн салбарын мэдээлснээр, орон нутгийн цагаар 26-ны 9 цагийн байдлаар, БНСУ-д коронавирусийн халдвар авсан 169 тохиолдлыг шинээр бүртгэснээр БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 1146-д хүрч, 11 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн 153 тохиолдол нь Тегү хот болон Умард Гёнсан мужийнх юм. Нас барсан 11 дэх тохиолдол нь Монгол улсын иргэн байгаа бөгөөд 36 настай эрэгтэй юм. Тэрээр БНСУ-д коронавирусийн халдвараар нас барсан анхны гадаадын иргэн болсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ